Нийгмийн

ХӨСҮТ: 1626 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны алба, Эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа: 

“Нийт 1626 хүнд шинжилгээ хийсэн байна. Шинжилгээгээр бүгдээс нь коронавирусийн халдвар илрээгүй. Шинжилгээг дэлгэрэнгүй танилцуулъя.

Энэ сарын 23-24-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 213 хүн, Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүн, есдүгээр сарын 12-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 263 хүн, есдүгээр сарын 8-нд Хонконг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 261 иргэний давтан шинжилгээ. Хөсүт-д хяналтад байгаа 58 иргэний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор хийсэн 13 хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 92 ачаа тээврийн жолоочид хийсэн шинжилгээнүүд орно” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button