Нийгмийн

ТОДРУУЛГА: “Hip hop trap party” гэх шоуны үеэр гэмтсэн залуу ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байна

Өнгөрөгч баасан гариг /2020.09.25/-т Төв цэнгэлдэх хүрээлэнд “Hip hop trap party” хэмээх томоохон шоу, тоглолт болж өнгөрчээ. Тус шоуг Нийслэлийн соёл урлагийн газраас зохион байгуулж буй “Хотоо соёлтой болгоё” аяны хүрээнд зохион байгуулсан гэх боловч эсрэгээрээ соёлгүй авирласан иргэд олон байсныг сошиал сүлжээ болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан бичлэгүүдээс харж болно.

Уг нь урлаг соёл, тэр дундаа хип хоп жанраар уран бүтээлээ туурвидаг алдартай уран бүтээлчид хүрэлцэн ирж, дуугаа өргөсөн аж. Гэвч тухайн арга хэмжээнд оролцсон гэх иргэдийн хэлж буйгаар шоуны зохион байгуулалт муу, дээр нь хяналтгүй болж өнгөрснийг онцолж байлаа.

Exleed xelj xolduulj bgaad tsatssan shu????Jich: 2xoropiig ni #Өлөн batsaanuud awaad zugtsn bdima????

Posted by Ганзориг Эрдэнэбат on Sunday, September 27, 2020

Учир нь шоун дээр насанд хүрээгүй олон хүүхдүүд байсны дээр ирсэн залуус ил задгай бие засаж, тайзан дээр дуулж буй уран бүтээлчид рүү лаазтай шар айраг шидэж, бүр болоогүй зодоон цохион өдөөсөн гэх. Энэ нь тэдний соёлжоогүй, хүмүүсийн хэлдгээр “ОРК” байдлыг илтгэнэ.

huuy bolildoooo ta narrrr????‍♀️????????‍♀️

Posted by Nomin Bae on Sunday, September 27, 2020

Мөн тус шоуны үеэр бусдад зодуулж, гэмтсэн иргэн өдгөө ГССҮТ-д эмчилгээ хийлгэж буй тухай эх сурвалж мэдээллээ.

Тус шоуны үеэр гарсан хэрэг зөрчлийн тухай албаны эх сурвалжаас тодруулахад: “Хүмүүсийн ярьж байгаа шиг үймээн самуун дэгдэж, хүн бэртсэн зүйл болоогүй” гэх эсрэг хариултыг өглөө.

Тэгэхээр магадгүй сүр болгож зохион байгуулсан шоу нь санасанд хүртэл зохион байгуулагдаагүй, дээр нь үзэгчдийн сахилга бат муу байсныг цаанаасаа бодлогын чанартай нууж байхыг үгүйсгэхгүй. Коронавирусийн цар тахал гэж өнгөрөгч 12-р сараас хойш цээжээ дэлдэж ирсэн манай улс хөл хориогоо сулруулсан мөчөөс эхлээд энэ мэт соёлжоогүй ард түмнээсээ болж, өвчний өмнө өвдөг шороодоход бэлэн байна. Хэрэв ийн шоу зохиох бол хяналтаа чангалж, зохион байгуулалтаа нэмэхгүй бол энэ мэт соёлжоогүй, замбараагүй байдлаас болж урлагийн хүмүүс, томоотой үзэгчид нь халшраад эхлэх нь байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button