НИЙГЭМ

Казахстанаас тусгай үүргийн онгоцоор 95 иргэн эх орондоо ирлээ

Алма-Ата-Улаанбаатар чиглэлийн "Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц өчигдөр 22:31 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарджээ.

Тус онгоцоор 95 иргэн эх орондоо ирсэн байна. Үүний дөрөв нь бага насны хүүхэдтэй гэр бүл, найм нь өндөр настан, 19 нь эрүүл мэндийн шалтгаантай, нэг нь жирэмсэн, 63 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Ахмадын амралт”-д тусгаарласан гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button