Нийгмийн

Таван хүүхэд угаартаж, эмнэлгийн тусламж авчээ

Сүүлийн өдрүүдэд гадаа эрс хүйтэрч, айлууд гэрээ галлах болсонтой холбоотойгоор эрүүл мэндийн байгууллага болон цагдаагийн байгууллагад иргэд угаартсан дуудлага ихээхэн бүртгэгдэх болжээ.

Тодруулбал, ЭНЭМҮТ-д өнгөрсөн хоногт нийт 1693 дуудлага ирснээс 491 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1091 нь зөвлөгөө мэдээлэл авсан байна. Үүнээс угаарын дуудлагаар 5 хүүхэд ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад буцжээ.

Иймд иргэд галлагааг зориулалтын дагуу хийж, зуухныхаа бүрэн бүтэн байдлыг хангахыг сэрэмжлүүлж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button