ДЭЛХИЙ

Тархи иддэг амёбоор халдварласан зургаан настай хүү нас баржээ

Техас мужийн “Lake Jackson” хотын ундны уснаас “Naegleria fowleri” гэх амёб илэрсэн байна. Тодруулбал, тус хотод зургаан настай хүү амёбоор халдварлан нас барсан хэрэг гарчээ. Хүү энэ сарын зургаанд эмнэлэгт хүргэгдсэн боловч хоёр өдрийн дараа тархины үрэвслээр харамсалтайгаар амиа алдсан байна.

Түүнийг тоглоомын талбайгаас эсвэл гэрийнхээ крантны уснаас халдварласан байж болзошгүй гэж үзжээ. Иймд Техас  мужийн Бразориа хошуу дахь найман хотод онц байдал зарлаад байгаа юм. Албаныхан эхэндээ крантнаас ус огт хэрэглэхгүй байхыг анхааруулж, дараа нь усаа заавал буцалгаж уух хэрэгтэй гэж зөвлөжээ.

Техас мужийн захирагч Грег Аббот “Бид ундны усыг халдваргүйжүүлэхийн тулд түргэн шуурхай ажиллаж байгаа. Харин оршин суугчид аюулгүй байдлаа хангаж усаа цэвэршүүлэн хэрэглэнэ үү” хэмээн мэдэгджээ.

 “CDC”-гийн мэдээлснээр 1962-2018 оны хооронд 145 хүн “Naegleria fowleri” амёбын халдвар авч байсан бөгөөд үүнээс зөвхөн дөрөв нь л амьд үлдсэн аж.

Ташрамд дурдахад, уг амёб нь хүний биед орвол тархийг идэж устгадаг аюултай бөгөөд халдвар аваад эсэн мэнд үлдсэн хүн цөөн, эмчилгээ байдаггүй аж.

Б.БУЯНДОРЖ

ЭХ СУРВАЛЖ: edition.cnn.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button