ДЭЛХИЙ

Эзнээ галт тэргэнд дайруулахаас аварсан нохой алдаршжээ

Англи улсын Котингам тосгоны Зүүн Йоркширийн галт тэрэгний гарам дээр чихэвчээр хөгжим сонсож явсан эрэгтэй өөдөөс нь чиглэн ирж буй галт тэргийг анзааралгүй төмөр зам руу орох гэж байсныг нохой нь аварчээ. Хэдийгээр галт тэрэгний жолооч дуут дохио өгсөн ч, зорчигч эр түүнийг нь сонсоогүй байна.

Харин нохой нь уяагаараа дамжуулан эзнээ угзарч, тэрбээр 65 км хурдтай чиглэн ирж буй галт тэргийг ердөө 1.8 метрийн наана амжиж харсан аж. Хэрэв хугацаа алдсан бол тэд хоёул амиа алдах өндөр эрсдэлтэй байжээ.

Нохойн эзэн энэ тухай хэлэхдээ: “Би чихэвчээ чанга сонсох дуртай. Энэ явдлаас хойш чихэвчтэй явах нь ямар эрсдэлтэйг ухаарлаа. Нохой маань хэд хэдэн удаа намайг нүх рүү унах, машинд шүргүүлэхээс хамгаалж байсан” гэжээ. Ийнхүү эзнийхээ амийг аварсан нохой алдаршиж, хэвлэлээр яригдах болсон байна.

Эх сурвалж: bbc news

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button