ДЭЛХИЙ

“BLACKPINK” хамтлаг youtube хандалтаараа хоёрт ЖАГСЛАА

“BLACKPINK” хамтлаг 2016 онд анхны дуугаа цацсан бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн дотор маш хурдтайгаар алдарт гарсан билээ.

Одоогоор тус хамтлагийн Youtube сувагт 48,8 сая захиалагчтай болж “DJ Marshmello”-г давж, уран бүтээлчид дундаа хоёрт жагсаж байна. “BLACKPINK” хамтлагийн дээр Justin Bieber 57.7 сая захиалагчтайгаар нэгт жагсаж байгаа аж.

Гурван сарын өмнө “How You Like That” дууны бичлэг цацагдсаны дараа хамтлагийн Youtube сувгийн хандалт хурдтайгаар өсөж, Ariana Grande-г давж хамгийн их захиалагчтай эмэгтэй уран бүтээлчид болсон билээ.

Үүнээс сарын дараа Selena Gomez-тэй хамтран гаргасан “Ice cream” дууны бичлэг цацагдсаны дараа Ed Sheeran, Eminem нарыг давж DJ Marshmello-гийн ард жагссан. Тус хамтлаг өнгөрсөн гурван сарын дотор шинээр найман сая захиалагчтай болжээ.

“BLACKPINK” хамтлаг ирэх сард анхны бүрэн хэмжээний цомог, шинэ дууны бичлэг гаргана гэсэн нь шүтэн бишрэгчдийнх нь дунд маш их хүлээлт үүсгээд байгаа юм.

Б.БУЯНДОРЖ

ЭХ СУРВАЛЖ: yonhap news

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button