НИЙГЭМ

МАРГААШ ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, ХҮЙТЭРНЭ

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр, 10-р сарын 1-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурах тул тариа ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 10 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

1-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст, 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 1, 2-нд говь, тал, хээрийн нутгаар, 3-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаанговийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button