УЛС ТӨР

АН-ын залуучууд арай л арчаагүй байна

РЕДАКЦЫН БУС КОНТЕНТ

30 жилийн ойтойгоо золгосон АН энэ хугацаанд залуу, шинэ үеэр "цус -аа сэлбээгүй. 1992 онд анх сонгууль болж байхад хэдэн нөхөр энэ намын лидер байлаа. 2000-аад онд ч тэд намын бүхий л байрлалд "тоглож байсан. 2010, бүр 2020 онд ч тэд намын эрх мэдлийг хувааж авч, зууралдсаар л.  Магадгүй 2024 оны сонгуулиар дахиад л нөгөө хэд ардчиллыг авчирсан учраас бид сонгогдох ёстой гэж яриад явж байж магадгүй. АН-д 70-аад оны улстөрчдийн төлөөлөл хэд байна. Тэр дундаа олонд хүлээн зөвшөөрөгдөхүйц нь. 80-аад оны төлөөллөөс тэр л гайгүй дээ гээд 5 хүн нэрлэчих дээ, олдохгүй байгаа биз. 90-ээд оны төлөөллийн тухай яриад ч хэрэггүй.  АН үнэндээ боловсон хүчний бодлогод хэтэрхий мугуйд хандаж, ах нар л эрх мэдлээ булаалдахаас хэтрээгүйн хар гай одоо нүүрлэж эхэлсэн.  

2020 оны УИХ-ын сонгуулиар хэдэн залуучууд нэр дэвшүүлсэн нь үнэн. Гэхдээ тэд олонд танигдаагүй, чансаа муутай байсан учраас ялагдсан. Зарим залуучуудынхаа боломжийг дээрэмдэж, нус, нулимстай нь хутгаж нэр дэвшсэн хөгшчүүл нь амбаардуулаад өнгөрлөө. Хайран ч нам, хайран ч ардчилал. Энэ улсад ардчилал хэрэгтэй. Ядаж л бид цахим орчинд сэтгэгдлээ чөлөөтэй илэрхийлж, жагсаал, цуглаанаа хийх эрхтэй баймаар байна. Тэрийг Ардчиллаар овоглосон АН-ынхан арай л илүү ойлгож, иргэддээ олгож чадна. Гэтэл бидний хүлээсэн, найдсан АН учраа олохгүй, хөгшчүүлийнхээ шуналыг дийлж чадалгүй шалан дээр уначихаад байна.

Тэр дундаа АН-ын залуучууд арай л арчаагүй байгаа юм биш үү. Өвгөчүүл чинь өрвөлзөж дайраад ч нэмэргүй гэдгээ сая УИХ-ын сонгуулиар мэдэрлээ. Өгзөг рүүгээ хоёр ч сонгууль дараалан өшиглүүллээ зарим нь. Одоо тэдний эрх мэдэл, сүр бараа суларсан. Ийм үед нөгөө шинэчлэл яриад байсан, боломжоо хүлээж байгаа залуучууд яагаад гарч ирэхгүй байгаа юм.  Намын нарийн бичгийн дарга хаачив. 80-аад оны төлөөлөл дундаас хамгийн чансаа өндөртэй улстөрч тэр. УИХ-ын сонгуульд нэр дэвшээд байсан С.Эрдэнэболд, Баянголд С.Эрдэнэтэй мөчөөрхөөд явсан П.Галиндэв хаачив.  Намынхандаа шаардлага хүргүүлээд явсан П.Нүрзэд, намын дэд дарга болоод байсан Б.Жаргалан, АН-д эргэж орлоо гэсэн Д.Сүндий. Энэ намд хар залуугаараа орж, нэгэн цагт албан тушаалаар хүртэл "шагнуулж явсан Ц.Жадамбаа тэргүүтнүүд хаачив. 

УИХ-ын сонгуульд өрсөлдсөн хүмүүс орон нутгийн сонгуульд оролцож болохгүй гэсэн хууль, журам хаана байна. УИХ-ын гишүүн л болохгүй бол сонгуульд оролцож яах юм гэсэн дэвэргэн амбицтай бол та нар хэзээ ч ах нарынхаа дарамтаас гарахгүй. Яагаад орон нутагт үзээд, болбол нийслэлд ялалт байгуулаад, санаачилгатай ажиллаж яагаад болдоггүй юм.  Юунд хойш суув. Мэдээж ямар нэг байдлаар нэр дэвшүүлэх боломж олгоогүй байж болох. Гэхдээ нэр дэвшихийн төлөө хэр тэмцсэн бэ гэдэг сонин байна. АН арай ч ингэтлээ шал арчиж, гуравдагч хүчний хэмжээнд хүрчих улс төрийн хүчин биш байлтай. Намаа хаяж гарч, шинэ нам байгуулж, санал хувааж хорлосон Ж.Батзандан, Л.Болд нартай "дөрөө харшуулах. Нэгэн цагт МАН-ын "хаан" байсан Н.Энхбаярыг түшихдээ тулах цаг болоогүй л байлтай.  

Орон нутгийн сонгуульд өрсөлдүүлэх чадалтай залуучууд энэ намаар дүүрэн байна. Н.Энхбаярын хүүд найр тавьж, Ц.Элбэгдоржийн хүүхдийг өөд нь татахаас илүүтэй өөр нэр дэвшүүлчих залуучууд байгаа. Зарим нэгд нь намын даалгавар өгөөд, орон нутгийн сонгуулийн фронтын тэргүүн эгнээнд явуулах байсан юм. Зарим нь галын шугамд үзэлцэх санал гаргаад, туг нь болоод явах байлаа. Гэвч тэгсэнгүй. М.Тулгат, Т.Батцогт, Д.Энхтуяа гэх зэрэг цөөн хэдэн гайгүй залуучууд л байна. Бусад нь хойшоо суулаа, "жийгдлээ. Өдийд намын генсек Ц.Баатархүү гарч ирээд, орон нутгийн сонгуулийн өмнө намаа өөд нь татах ажлыг хийж байх ёстой. Гэтэл таг чиг.  

Цаана чинь МАН-ын үе үеийн залуучууд төр түшилцэж, газар, агентлаг удирдаж явна.  Гэтэл АН-ын залуучууд гонгинох, шинэчлэл хийнэ гэж дөвчигнөх, заргын бичиг ах нартаа өгөхөөс өөрийг хийсэнгүй. Танигдахын тулд юу хийв гэдгийг нь ч асуумаар байна. Дахиад хэлье, та нар арай л арчаагүй байгаа шүү. Боломж олгохгүй байна гэж өрөвдүүлэх гэж явахаар боломжийг өөрсөддөө бий болго. Монголд ардчилал хэрэгтэй байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-30 14:14

АН нэрийг Г�##�индав,оймс Наранбаатар,Мөнх эрдэнэ,Л.Болд,Батзандан,Нүүхэд нар нөгөө нартайгаа хуйв�##�дах замаар унагаасан.Эд нарт дахин ам нээх эрхгүй,намд ч байх эрхгүй хүмүүс.Үүн дээр ерөнхийлөгч БАТТУЛГА бас орно. Сонгуулийн өмнө ҮАБЗ ийн шийдвэр нэрээр ахмад настан тэтгэвэрийн зээл тэглэж нөгөө нам уухай тас өлгөж аваад өөрийн намын хийсэн ажил болгов.Тэгэхээр дараачийн сонгуульд Баттулгын дахин сонгохгүй байх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button