Нийгмийн

Арт гүнтийн замд автомашин осолдон, жолооч нь нас баржээ

Өнгөрөгч есдүгээр сарын 29-ний өдрийн 16.20 цагийн орчимд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтийн замд “Isuzu Juston” маркийн автомашин онхолдож, зорчигч 44 настай, эрэгтэй М гэмтэж, жолооч 50 настай эрэгтэй Э-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Иймд иргэд жолооч та бүхэн авто замын нөхцөл, автомашин, ачаа тээшний хэмжээ, онцлогт тохируулан хурдаа сонгож хөдөлгөөнд оролцохыг тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна. Та бүхэн амын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцоорой.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Ийм төмрийн сэг унчихаад амь насаараа дэнчин тавьж г####зуу юм шиг давхиад байхаар ингэдэг юм

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button