ДЭЛХИЙ

МЭТГЭЛЦЭЭН: “Трамп, чи бол АНУ-ын түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгч”

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн анхны мэтгэлцээн манай цагаар өнөө өглөөний /2020.09.30/ 09:00 цагт болсон билээ. Тэгвэл мэтгэлцээний үеэр юу болсон тухай товчхон тоймлоё.

Дональд Трамп, “Над шиг их ажил үйлс бүтээсэн ерөнхийлөгч АНУ-ын түүхэнд байхгүй” хэмээжээ. Энэ нь үнэн байх магадлал өндөр гэж судлаачид үзэж буй. Ерөнхийлөгч Трампын засаглал дор АНУ-д амьдарч буй бүх үндэстний ажилгүйдлийн байдал түүхэн дэх хамгийн доод хэмжээнд хүрсэн юм. Харин үүний эсрэг Байдэн Трампыг “Чи бол АНУ–ын түүхэнд байх хамгийн муу ерөнхийлөгч” гэж хэлжээ. Трамп хэд хэдэн улсын хооронд энхийн гэрээ байгуулахад маш том нөлөө үзүүлж, ажилгүйдлийг түвшинг илтэд бууруулсан нь баримтаар нотлогддог тул Байдэний хэлсэн үг үнэнээс зөрүүтэй мэт.

Үүнээс цааш уг мэтгэлцээн илүү хувийн чанартай болж эхэлсэн бөгөөд Байдэн нэг мөчид Трампыг “Алиалагч”, харин Трамп Байдэнг “Чамд ямар ч ухаалаг хүний шинж алга” хэмээгээд авчээ.

Дараачийн мэтгэлцээн аравдугаар сарын 15-ны өдөр болох бөгөөд нэр дэвшигчид эцсийн удаа ирэх сарын 22-ны өдөр мэтгэлцэх юм байна.

                                                                                               Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-01 02:00

Арай л хогшин настай 2 хун орсолдох гэж бнаа.Овоо з�##�уу овсгойтой улс торч байдаггуй юм байхдаа?!

Холбоотой мэдээ

Back to top button