УЛС ТӨР

Монгол Улс “Саарал жагсаалт”-аас мултрах эсэхийг ШИЙДВЭРЛЭХ шалгалт эхэллээ

УИХ-ын намрын чуулган өнөөдөр өглөө /2020.10.01/ 09:00 цагт нээлтээ хийсэн. Өнөөдрийн УИХ-ын чуулганы нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоогүй.

Учир нь өнөөдрийн УИХ-ын чуулганы нээлттэй зэрэгцэн Монгол улсыг “саарал жагсаалт”-аас гаргах тайлан хамгаалах нүүр тулсан уулзалт зохион байгуулагдаж байгаа юм байна.

Тодруулбал, Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах эсэхийг шийдвэрлэх Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох /FATF/-ын  газар дээрх шалгалт өнөөдрөөс /2020.10.01/ эхэлсэн. Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй тус баг манай улсад хоёр өдөр ажиллаж сүүлийн нэг жилийн хугацаанд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээнд эцсийн дүгнэлт хийх юм.

Тус уулзалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар оролцож байгаа аж.

Уг шалгалтын дүнгээс хамаарч ирэх аравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд болох “FATF”-ын Ерөнхий хуралдаанаар Монгол Улсыг саарал жагсаалтаас албан ёсоор гарсан эсэхийг мэдэгдэнэ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button