УЛС ТӨР

МАН: Өмнөх парламентад өргөн баригдсан ч, хэлэлцээгүй орхисон 100 хуулийн төсөл бий

УИХ-ын намрын чуулган өнөөдөр өглөө нээлтээ хийсэн. Хуваарийн дагуу УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: “Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, долоо дахь парламентын бүрэн эрхийн хугацаанд өргөн барьсан боловч хэлэлцээгүй, зарим гишүүд нь сонгогдоогүй хуулийн асуудлууд байгаа тул үүнийг хэрхэх талаар ярилцлаа. 100 орчим хуулийн төсөл байна. Үүний нэг нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын  өргөн барьсан УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Бүлгийн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Хоёрдугаарт, өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд өргөн баригдсан 100 гаруй хууль хэлэлцэгдээгүй. Өргөн барьсан гишүүн нь сонгогдоогүй хуулийг төслүүдийг буцаах, хамтран өргөн барьсан гишүүдийн зарим нь сонгогдоогүй бол хэрхэх асуудлаар ярилцах шаардлага байна гэж үзлээ.  УИХ-ын гишүүд ээлжит бус чуулган завсарласны дараа есдүгээр сард бүгд тойрогтоо ажилласан. Гишүүд тойрогтоо ажилласантай холбоотойгоор тодорхой саналуудыг тавьсан. Тиймээс аравдугаар сарын 2-ны өдрийн 15:00 цагаас Шадар сайдын мэдээллийг сонсоно. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг сонсох юм. Ийм асуудлуудыг хэлэцэж шийдвэрлэлээ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button