УЛС ТӨР

“Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд нийт 800 нэр дэвшигч өрсөлдөнө”

Өнөөдөр /2020.10.01/ Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид өчигдөр үнэмлэхээ гардаж, сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн. Харин нийслэл, ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн тоон мэдээллийг үүгээр хүргэсэн юм.

Дүүргүүдийн мандатын тоо, нэр дэвшигчдийн намуудын мэдээлэл:

  • Багануур дүүрэг 17 мандаттай – МАН, АН
  • Багахангай дүүрэг 17 мандаттай – МАН, АН, МАХН
  • Баянгол дүүрэг 41 мандаттай – МАН, АН, МАХН, ХҮН
  • Баянзүрх дүүрэг 43 мандаттай – Бие даагч нэг, МАН, АН, МАХН, ШИНЭ
  • Налайх дүүрэг 25 мандаттай – МАН, АН, МАХН, ШИНЭ
  • Сонгинохайрхан дүүрэг 43 мандаттай – МАН, АН, МАХН, ХҮН, ШИНЭ
  • Сүхбаатар дүүрэг 35 мандаттай – Бие даагч хоёр, МАН, АН, МАХН, ХҮН, ШИНЭ
  • Чингэлтэй дүүрэг 35 мандаттай – МАН, АН, ХҮН
  • Хан-Уул дүүрэг 35 мандаттай – МАН, АН, МНН, МАХН, ХҮН

Харин Нийслэл 45 мандаттай бөгөөд МАН, АН, МАХН, МНН, Сахигтун-19 эвсэл, ДМН болон таван бие даагч нэр дэвшиж байгаа ажээ. Ийнхүү нийслэл, дүүргүүдийн ИТХ-ын сонгуульд нийт 800 нэр дэвшигч бүртгүүлсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button