УЛС ТӨР

Ц.Даваасүрэн: Хүүхдийн мөнгөний 1.9 их наядаар сум бүрт үйлдвэр барих боломжтой

УИХ-ын баасан гарагийн чуулганы хуралдааны өнөөдрийн /2020.10.02/ үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 06 дугаар дүгнэлтийг сонслоо.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хүүхдийн мөнгө төсөв дээр ихээхэн дарамт үүсгэж байна. Хүүхдийн мөнгө хэрэглээ болдог. Импортын бараа болдог. 1.9 их наядаар 320 суманд тус бүр таван үйлдвэр барих мөнгө. Энд баас болж үлдэж, Эрээнд экспорт болж очиж байна. Сумын өрх бүр унадаг дугуйтай байна. Энэ бол валютын нөөцөд нөлөөлж байгаа. Монголбанк үүнд анхааралтай хандаж хэлэлцэхгүй бол улстөржөөд байна. 100 мянган төгрөгийг ирэх оны зургадугаар сар хүртэл олгоно гэж байна. Энэ чинь зүгээр импортын хэрэглээ болоод байна. Харин хүүхдийн мөнгийг ядуу, хэрэгцээтэй хэсэгт нь өгмөөр байна. 100 мянга бол хэдэн хоногийн хоол шүү дээ. Харин үйлдвэр баривал хэдэн үеэрээ хоолоо олж идэх бүтээн байгуулалт. Ажлын байр хангагдаж хүн ам орлоготой болно Төв банк энэ талаар дуугарч бай, биднийг хэлэхээр улстөржүүллээ гэдэг.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Төв банкнаас явуулж байгаа мөнгөний бодлогыг аль болох төсвийн бодлоготой уялдуулахыг зорьдог. Энэ жилийн төсвийн алдагдал 12 хувьтай байгаа. Хүүхдийн мөнгө олгож байгаа асуудал дээр Монголбанк ямар нэгэн байр суурь илэрхийлэхгүй. Харин энэ жилийн хувьд статистикаас харахад өрхийн орлого буураагүй байгаа нь сайн тал юм.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: “Саарал жагсаалтын үр дүнгийн хэрэгжилт сайнгүй байгаа. Ямар арга хэмжээ авсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Зээлийн хүүг хэдэн функтээр буулгах талаар тодорхой хариулт өгөөч” хэмээн асуулаа.   

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: “Ирэх жилээс инфляцыг 6 хувиар тогтворжуулна. FATF-аас өчигдөр ирж шалгалтын ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай Улсын саарал жагсаалтаас гаргана гэсэн хүлээлттэй байгаа. Энэ сардаа багтаж саарал жагсаалтаас гарахаар ажиллаж байна. Зээлийн хүүг жил бүр нэг хувиар буулгасаар 2024 онд гэхэд 12 хувьд хүргэх төлөвлөгөөтэй. Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын эдийн засаг 9.7 хувиар агшаад байна. Уул уурхайн экспорт буурсантай холбоотой. Одоо эргээд экспорт сэргэж, эдийн засаг сэргэх нөхцөл байдал харагдаж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцэхийг дэмжиж байна. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал яг ямар түвшинд байгаа гэж тодорхойлж байна вэ. Өвчтэй байна уу эсвэл эрүүл байна уу. Монгол Улсын мөнгөний бодлогын хүү хоёр оронтой тоотой байсан. Одоо л нэг оронтой тоонд бууж ирж байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Гадаад өр 30.08 тэрбум ам.долларт хүрээд байгаа гэж байна. Үүнээс иргэд болон ААН-үүдийн өр гэж яригдаад байгаа. Яг ямар иргэдийн гадаад өр юм бэ гэдгийг тодотгож өгөөч.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Өрийн талаар Монгобанк удахгүй мэдээлэл хийнэ. Хагас жилийн байдлаар Монгол Улсын өр 30.8 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 7 тэрбум ам.доллар нь Засгийн газрын өр. 11 тэрбум ам.долларын өрний 10 гаруй нь Оюутолгой компанийн өр юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button