НИЙГЭМ

НМХГ: Баарууд үйлчлүүлэгчдийнхээ халууныг үзээд орхих биш, бүртгэлжүүл

Өнөөдөр /2020.10.02/ НМХГ-аас коронавируст халдварын үед үйл ажиллагаа явуулж буй баар, цэнгээний газруудад хяналт, шалгалт хийсэн талаараа мэдээллээ.

Шалгалтын явцад зургаан баарын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн захирагчийн албанд хүргүүлсэн байна. Мөн 21 ААН, гурван иргэнд нийт 20.290.000 төгрөгийн торгууль ноогдуулжээ.

Тооны хувьд, Нийслэлд 945 баар, цэнгээний газар, 1021 ресторан, 225 кафе, үйл ажиллагаа явуулдаг аж. Торгууль ноогдуулсан 21 ААН-ээс гадна зургаан ААН-д 77 заалт бүхий албан шаардлага хүргүүлсэн байна.

НМХГ-ын зүгээс ААН-үүдэд үйлчлүүлэгчдийн халууныг үзээд орхих биш, тэмдэглэж бүртгэлжүүлэх ёстой, түүнчлэн хоёр цаг тутамд агаар сэлгэлт хийхийг зөвлөжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button