УЛС ТӨР

С.Одонтуяа: Сүүлийн дөрөвхөн жил яагаад 10 их наяд төгрөг хэвлэчхэв ээ

УИХ-ын баасан гарагийн чуулганы хуралдааны өнөөдрийн /2020.10.02/ үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 06 дугаар дүгнэлтийг сонслоо.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Миний хэлэх гэсэн санааг Ц.Даваасүрэн гишүүн хэлчихлээ. Эдийн засгийн хямралыг яаж ч дараад, гоёж чимлээ ч тоогоор илчлэгдээд гараад ирдэг золиг л доо. Өдрийн зээл гэдэг зүйлээр маш олон хүн амьдралаа алдаж байна. Сүүлийн дөрвөн жил 10 их наяд төгрөг хэвлэсэн. Дөрөвхөн жил яагаад ийм их мөнгө хэвлэчхэв ээ. Мөн капитал банканд 340 тэрбум алдсан. Энэ мөнгөөр 340 үйлдвэр барих боломжтой байлаа. Та нар яагаад үүнийг урьдчилж хянаагүй юм бэ гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-02 11:45

Энэ Лхагвасүрэн гэж бөв бөөрөнхий хэрэггүй нөхөр байнаа. Дээр үед СЕХ ны дарга Баттулга гэж нэг иймэрхүү нөхөр байсан даа

Холбоотой мэдээ

Back to top button