УЛС ТӨР

С.Цогтбаяр: АН хэн ч биш, юу ч биш болчихлоо

Нийслэлийн Орон нутгийн сонгуульд АН,  МАХН, Шинэ намтай эвсэл болон оролцож байгаа. Гэвч дээрх гурван намын эвсэл АН-ын  намын гишүүд, дэмжигчдийн бухимдлыг төрүүлж байна. 

Шог зураач С.Цогбаяр гэхэд  АН-ыг үзэл баримтлалаасаа ухарч, АН хэн ч биш, юу ч биш боллоо хэмээн үзэж байгаа юм. 

Тэрээр “АН бол ир бяр нь тэгширсэн ид яваа улс төрийн томоохон хүчин. Энэ намыг  дэмжигчгүй болгож, гишүүдээс нь салгалаа.  АН-ыг юу биш болгочихлоо. Би 1990 оноос хойш АН-ыг идэвхтэй дэмжигч нарын нэг. Гэтэл энэ нам маань өөрөө үзэл баримтлалаасаа ухарч, эсрэг юм хийгээд байна. Намыг хэн ч биш болголоо. Гишүүдийг  нь байхгүй болгочихлоо. Харамсаж байна. Чиний хайрлаж, чин сэтгэлээсээ дурлаж  явсан эмэгтэй нэг өвгөнтэй нийлчхээд хог дээр гарчихсан архи уугаад байвал чи харамсана биз дээ” хэмээн ярилцлага өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button