НИЙСЛЭЛ

ВИДЕО: Улсын бүртгэлийн үйлчилгээг дүүргүүдээс авдаг боллоо

Улсын бүртгэлийн ерөнхий газраас төрийн үйлчилгээг иргэд, хуулийн этгээдэд түргэн шуурхай үзүүлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор хуулийн этгээдийн улсыг бүртгэлийн үйлчилгээг ДҮҮРГҮҮДЭЭС авах боломжтой болсон.

Тодруулбал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг 100 айл дахь үйлчилгээний 2-р байранд үзүүлэхгүй. Харин ЗУРГААН ДҮҮРЭГТ үзүүлдэг боллоо.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг энэ сарын сарын 28-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав, Мишээл, Драгон/ -өөс үзүүлэхээр боллоо.

Өөрөөр хэлбэл иргэд, хуулийн этгээд Улсын бүртгэлийн байгууллагын өөрт ойрхон нэгжид хандан, үйлчилгээ авах боломжтой болж буй юм.

Харин 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнө гаргасан мэдүүлгийн хариу болон хаяж үрэгдүүлсэн тамга, тэмдгийг дахин авах, хуулийн этгээдийн лавлагаа, мэдээлэл авах хүсэлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас авах ёстойг анхаарна уу.

ЭХ СУРВАЛЖ: УБЕГ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button