Нийгмийн

Ачаалал ихтэй дундын буудлуудаас 27 чиглэлийн 36 автобус явж эхэлжээ

Нийтийн тээврийн үйлчилгээний зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 27 чиглэлийн 36 автобусыг дундын 13 зогсоолоос явуулж байгааг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.

Хотын захаас эх авдаг автобуснууд хүн нь дүүрэхээр Сапоро, 3-р эмнэлэг, 10-р хорооллын автобусны буудал дээр зогсдоггүй гэх гомдлыг иргэд хэлж байгаа. Тиймээс хотын төв болон баруун, зүүн, урд, хойд хэсгийн ачаалал ихтэй дундын зогсоолуудад хоосон ирж, хөдөлгөөн эхлэх зохицуулалтыг хийсэн байна.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ гэв.

Эх сурвалж: Нийтийн тээврийн үйлчилгээний газар

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button