Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia” аппликейшнээс төрийн 180 үйлчилгээг авах боломжтой
Өнөөдөр /2020.10.02/ төрийн 180 үйлчилгээг цахимаар үзүүлэх E-Mongolia.mn веб сайт болон гар утасны аппликейшн ажиллаж эхэлсэн талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар Харилцаа холбооны зохицуулах газрын дарга Б.Болор-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Мобиком корпорацын ерөнхий захирал Тацүяа Хамада, Юнител группийн захирал Д.Энхбат мэдээлэл өглөө.
-ЦААШИД 492 ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМД ШИЛЖҮҮЛНЭ-
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Алсын хараа-2050 хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг нэгдсэн цахимд төвлөрүүлж ажиллаж байна. Цаашид 492 төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна. Төрийн үйлчилгээг цахим болгосноор иргэдийн бухимдал, цагийг хэмнэх, төрийн хүнд суртлыг арилгах, цаас, цалингийн зардлыг хэмнэх зэрэг олон ач холбогдолтой. GOV TEC буюу Эстони улсын жишигт нийцсэн төрийн болон хувийн хэвшлийг нэг цонхонд төвлөрүүлж байна. Цахим шилжилтийн цогц хуулийн төслийг намрын чуулганд оруулж хэлэлцүүлнэ. Иргэдийн хувийн нууцлал, цахим гарын зэрэг асуудлыг тусгасан. E-Mongolia-г аравдугаар сарын 5-ны өдөр албан ёсоор нээнэ. Цахим хөгжлийн төлөө тасралтгүй ажилласан үе үеийн Засгийн газрын бүтээл юм. Аравдугаар сарын 1-нд 4000 гаруй иргэн үйлчлүүлсэн. E-Mongolia-гаар иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэлгүйн лавлагаа зэрэг хэд хэдэн лавлагаа авсан. Иргэд 1111 утсаар зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.
Мобиком корпорацийн ерөнхий захирал Тацүяа Хамада: Өнөөдөр Засгийн газар E-Mongolia хөтөлбөрийг эхлүүлж байгаад баяр хүргэе. Энэ хөтөлбөр нь олон жилийн өмнөөс эхэлсэн. Л.Оюун-Эрдэнэ сайдын хэлснээр Цахим Монгол хөтөлбөр хувийн хэвшил төрийн байгууллагын хамтын ажиллагааны тод томруун жишээ болж байна гэж бодож байна. Төрийн үйлчилгээний 180 үйлчилгээ ороод байна. Мобиком корпораци MonPay үйлчилгээг холбож ажиллахаар болж байна.
Юнител группийн захирал Д.Энхбат: Энэ цаг үед төрийн манлайлалтайгаар E-Mongolia хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээ цахимжиж байгаа нь завшаантай хэрэг болж байна. Энэ нь аль ч салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа бизнес эрхлэгчид, ард иргэдэд маш том боломж юм. Энэ боломжийг олгож байгаа төрийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэнд талархал илэрхийлье. Юнител групп мөн адил дата үнэгүй болгож, цаашдаа дэмжиж ажиллана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.