Нийгмийн

ТОДРУУЛГА: Дутуу төрсөн нярайгаа цамцанд боогоод “Circle K”-ийн ХОГИЙН САВАНД ХАЯЖЭЭ

Өчигдөр /2020.10.01/ 14:00-15:00 цагийн үед “Circle K” дэлгүүрийн Ард кино театрт байрлах салбарын угаалгын өрөөний хогийн савнаас 1100 кг жинтэй дутуу төрсөн амьд нярай олдсоныг ЭНЭМҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн тухай хэвлэлд мэдээлжээ. Тодруулбал, тус газраар үйлчлүүлсэн, худалдан авалт хийсэн 18-20 орчим насны эмэгтэй дутуу төрсөн нярайгаа ийн хаясан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон аж.

Тус салбарын ажилчид анх нярайг олсон гэх бөгөөд “Хогийн саванд муур дуугарч байна” хэмээн бодсон аж. Ийнхүү тухайн өдрийнхөө орой 17:00 цагийн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.

-ХҮҮХДИЙН ЧИМЭЭГ СОНСООД АНХ ҮХЭЖ БАЙГАА МУУР ГЭЖ БОДТОЛ НЯЛХ ХҮҮХЭД УЙЛЖ БАЙСАН-

Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү:

“Хүүхдийн ээжийг олж тогтоосон. 22 настай эмэгтэй байсан. Яг одоо мэдүүлэг авч байгаа. Хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, ЭНЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт эмчилгээ хийлгэж байгаа” гэв.

Тус дэлгүүрийн ажилчдын хэлж буйгаар:

“Тухайн үйлчлүүлэгч манай төвөөр үйлчлүүлж, худалдан авалт хийсэн. Хүүхдийн чимээг сонсоод анх үхэж байгаа муур гэж бодтол нялх хүүхэд уйлж байсан. Тэгээд эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн. Дэлгүүрийн камер шүүлгэхэд хүүхдийг хаясан байж болзошгүй эх хөлөө чирээд алхаж байсан” гэв.

Энэ тухай эмнэлгийн байгууллагаас тодруулахад:

“Төрөөд удаагүй дутуу нярай хүүхдийг цамцанд боосон байдалтай хогийн саванд хийсэн байсан. Хүүхдийн амин үзүүлэлт муу. Биеийн байдал маш хүнд байдалтай эрчимт эмчилгээ хийлгэж байгаа” гэх хариултыг өглөө.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Naranbayar naraa
Naranbayar naraa
2020-10-02 18:04

Ysan oodgvi nowsh we tiimel hvvhed hvsehgvi bsiin bol yu daa altsaaj hewtddeg bna

ххх
ххх
2020-10-03 00:56

�##�даагүй бичнэ үү

zochin
zochin
2020-10-03 01:24

novshiin yum be.yah gj tiim bltol ni teedeg bna.teej toruulsen uree hog shig amidaar ni hayad yavsan ta eh hun bloh erhgui.yadaj hamgaal l daa 100.200han tsaasaar rezin avaad ugalchihgui estoi neeree.hund yamar ch zovlon berhsheel tulgarch blno.arag n8 oldono shdee.ene eej barigdaagui bsn bl uaj hooloigoor ni hool davah bsn bl.burhan mini bid yamar niigemd amidraad bnaa.hil haagdsan blhoor jiremselj uragshaa gardag huuhnuud orlogogui blson gsen yaria bsan tednii neg ch bj medne sain shalgaarai buzar em.

Очироо
Очироо
2020-10-03 10:47

Яагаад ийм арчаагүй амиа бодсон зантай юм бэ?

Зочин
Зочин
2020-10-03 14:03

Iim bj ooriigoo eh hvn gej bodosniich hereggvi

зочин
зочин
2021-01-16 07:23

Ямар ч эх хүн үнэхээр аргагүйн эрхэнд л ийм үйлдэл хийнэ. Түүнийг битгий их буруутгаарай, өөрт нь бас амаргүй л байгаа биз. Бидэнтэй бидэнгүй хэрхэн шан�##�ж яваа болдоо. Хүн ардаа ийм болгосон төр засгаа л буруутгаарай. Тэд л биднийг ингэж удирдаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button