Нийгмийн

Өргөөгийн гудамжны авто замын хөдөлгөөнийг нээлээ

Баянгол дүүргийн 13 дугаар хороо Өргөөгийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажил дуусжээ.

Дээрх ажлын хүрээнд:

408 у/м эгнээ тусгаарлах хашлага,
430 у/м авто замын хуучин хашлага шинэчлэлт, тэмдэг тэмдэглэгээ,
4800м2 тэгшилгээ болон хучилтын ажлуудыг бүрэн хийжээ. Үргэлжлүүлэн 170 м2 газарт явган хүний шинэ зам болон хуучин явган замын шинэчлэлтийн ажлууд хийх аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан тус замын ажлыг өнөөдөр шалгаж хөдөлгөөнийг нээх үүргийг өгчээ. Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хөдөлгөөний эрч буурсан үед шөнийн цагаар аюулгүй байдлыг бүрэн хангаж, үлдсэн ажлуудыг дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button