Нийгмийн

Эхнэр хүүхдээ 8 жил хүчирхийлсний дараа амийг нь хөнөөхөөр завджээ

Өнгөрөгч шөнө /2020.10.01/ Төв аймгийн Лүн сумын нэгдүгээр багийн малчин эхнэр, гурван настай хүүгээ зодож, амь насыг нь хөнөөхөөр гар буу, хутга барин заналхийлсэн хэрэг гарчээ. Тус хэргийг анх Лүнгийн чиглэлийн автозамаар явж байсан иргэд цагдаагийн байгууллагад мэдээлсэн бөгөөд, эх хүү хоёр шөнийн 01:00 цагийн үед хүчирхийлэлд өртсөн байдалтай, нөмгөн хувцастай зам дээр зогсож байжээ. Ингэхдээ эхийнх нь үүдэн шүд хөдөлсөн, хүүгийн хацар нүүр нь шалбарсан байдалтай байсан аж.

Төв аймгийн Лүн сумын засаг дарга хэвлэлд өгсөн тодруулгадаа:

“Тус айл хүү, охин хоёртой. Гэр бүл болоод найман жил болж байгаа. Өнгөрсөн хугацаанд тухайн гэр бүлээс Төв аймгийн Лүн сумын Засаг даргын Тамгын газар болон цагдаагийн хэлтэст нэг ч удаа гомдол, санал, дуудлага ирж байгаагүй” гэв.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б. Баатархүү эл хэргийн тухай:

“Хүчирхийлэлийн гэмт хэргийн хохирогч болсон ээж, хүү хоёрын бие, сэтгэл санаанд ямар хохирол учирсныг тогтоож, дараагийн шатны тусламж үйлчилгээг авахаар эмнэлэгийн байгууллагад үнэлгээ хийлгэхээр явж байна” гэсэн аж. 

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
10 сар 2, 2020 16:56

Охиныг нь нэн яар�##�тай ш�##�гах шаардлагатай байна!!!!

Зочин
Зочин
10 сар 2, 2020 17:51

ЮУН ГАР БУУ ВЭ

БУУ
БУУ
10 сар 2, 2020 17:51

ЮУН ГАР БУУ ВЭ

Dolgoon
Dolgoon
10 сар 3, 2020 03:10

Ohin n haana bn we ygd ene talaar medeellehgui bn we

Зочин
Зочин
10 сар 3, 2020 08:23

Юу нь хүн �##�ахаар зан�##�хийлсэн бэ �##�ахыг завдсан ноцтойгоор хүний биeд гэмтэл учруулсан хүчирхийлэн дарангуйлсан гээч нэлээн хэдэн хүн �##�снаас ялгаагүй хэрэг байна Нөгөө эргүүНямбаатар нь зөрчлийн хууль ярих байх даа

Зочин
Зочин
10 сар 3, 2020 10:40

Сайд байхад нь тавьж өгсөн

Зочин
Зочин
10 сар 4, 2020 19:54

Иймэрхүү АРААТАНУУД зүгээр ҮХЭЖ д�##�д орцгоо.

Холбоотой мэдээ

Back to top button