Нийгмийн

Өвөлжилтийн бэлтгэлтэй танилцаж үүрэг өгөв

ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай, Баянхонгор аймагт ажиллаж өвлийн бэлтгэлтэй танилцлаа.

Дээрх хоёр аймгийн хувьд  өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх шаардлагатай байна. Мөн отор нүүдлийг зохицуулах, энэ талаар малчидтай зохицон ажиллах, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, өвлийн идэш бэлтгэх малын тоо болон бэлчээрийн даацын судалгааг гаргах, хүйтэрч цас орж зам, даваа хаагдахаас сэргийлэх, техникийн бэлэн байдлыг хангах зэрэг бэлтгэл ажлыг хийж буйг танилцуулж, дэмжлэг, туслалцаа шаардлагатай байгаа зүйлийн талаар ярилцлаа.

Ажлын хэсгийн гишүүд отроор яваа айл өрхүүдтэй тогтмол холбоо тогтоож, малыг нь отроор өвөлжүүлэхэд удирдлагын түвшинд хамтарч ажиллах, малчдын эрүүл мэнд, нийгэм, амьжиргааг байнга хянах, эдийн засгийн эргэлтэд оруулах малын тоог нэмэгдүүлэх, мал, мах бэлтгэлийг эрчимжүүлэх, бүх зорилтот бүлгийн нөхцөл байдлыг тооцсон нарийн үзүүлэлт судалгааг гаргаж,  эрсдэлийг дүгнэхэд нягт уялдаа, холбоотой ажиллахыг үүрэг болгов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button