УЛС ТӨР

ХҮН-ын нэрээр хуурамч тамга ашигласныг ТЕГ тогтоожээ

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд ХҮН-аас хоёр тусдаа албан бичгээр сонгуульд өрсөлдөх хүсэлт ирсэн гэгдэж буй. Үүнээс нь үүдэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүх тус намын Нийслэлийн сонгуульд оролцох эрхийг нь түдгэлзүүлсэн.

Намын гишүүдийн зүгээс зориудаар, намын бус хүмүүс мөнөөх хоёр дахь албан бичгийг илгээж, будлиантуулсан гэх байр суурийг илэрхийлээд байв.

Тэгвэл ТЕГ-аас УИХ-ын гишүүн Т.Доржхандын, уг асуудлыг тодруулж өгөх хүсэлтэд хариу ирүүлжээ. Үүнд, С.Зоригтбаатар, О.Бямбадэлгэр нарын ашигласан тамга тэмдэг нь УБЕГ-т бүртгэлгүй байна гэж дурджээ.

Ингээд ХҮН-ын нэрийг ашиглаж, хуурамч тамгатай албан бичиг зэрэг хүргүүлж асуудал үүсгэсэн нь тагнуулын байгууллагаар тогтоогджээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button