ДЭЛХИЙ

Майк Помпео сүүлд хэзээ Дональд Трамптай уулзсан бэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэргийн хамт шинэ коронавирусийн халдвар авсан нь өчигдөр /2020.10.02/ дэлхий дахинд ил боллоо. Тэд одоо цэргийн эмнэлэгт тусгаарлагдан, эмчлүүлж буй юм.

Тэгвэл тус улсын гадаад бодлогын тэргүүн Майк Помпео дараа долоо хоногт Монгол Улсад айлчлахаар болсон тухай мэдээлэгдсэн. Тэр хамгийн сүүлд есдүгээр сарын 15-нд Дональд Трамптай биечлэн уулзжээ.

Өөрөө коронавирус туссан байх магадлалтай тул Помпео Азийн орнуудад хийх айлчлалаа зогсоож магадгүй хэмээн мэдэгдээд байсан. Тэгвэл өчигдөр шинжилгээний нь хариу сөрөг гарсны дараа айлчлалуудаа урьдын товоор үргэлжлүүлнэ гэжээ.

Тэр ням гарагаас Ази тивээрх айлчлалаа эхлүүлэх бөгөөд хамгийн эхэнд Япон, дараа нь Монгол, Өмнөд Солонгос орнуудад хөл тавих аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 3, 2020 11:36

Монголд корона авчрах вий дээ. Д�##�д хэлбэрт байгаа бол Помпео авчирч мэдэх юм

Зочин
Зочин
10 сар 3, 2020 13:10
Reply to  Зочин

Saihan ailchilaarai...maniigaa bodooroi

Холбоотой мэдээ

Back to top button