Сурвалжилга, Нийтлэл

Эх хэлээрээ сурталчилгаа бэлтгээд ХЯХАГДАГСАД

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаат хугацаа үргэлжилж байна. Гэнэтхэн Баян-Өлгий аймгийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөж буй хэсэг нэр дэвшигчид сурталчилгаагаа казах хэл дээр бэлтгэсэн нь нэлээд шүүмжлэл дагуулаатахав. УИХ-ын гишүүн асан Г.Уянга ч уг асуудал дээр цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж, Баян-Өлгийн нэр дэвшигчид түүн рүү хувь чатаар залргуулга хийн хандсан байх юм.

Баян-Өлгий аймаг 130 мянга гаруй хүн амтайн 92 хувь нь хасаг буюу Казак үндэстэн. Казакчуудыг монгол угсаатанд тооцдог, хуулийн хүрээнд ч тэд Монгол Улсын иргэд юм. Харин аймагтаа үйлчилгээний байгууллагын хаяг, зар сурталчилгааг казах хэл дээр бэлтгэдэг, ЕБС-ийн сурагчид нь монгол биш казах хэлийг илүүтэй сурдаг гэх мэт бодит байдлууд нь тэдэнд “Тусгаар тогтнох шахлаа” гэх шүүмжлэлийг араасаа дагуулсаар өдий хүрсэн билээ.

Гишүүн асан Г.Уянга нүүр хуудастаа, “Үндсэн хууль, төрийн албан ёсны хэлийн тухай хуулийг зөрчсөнийх нь төлөө эдгээр хүмүүсийн нэр дэвших эрхийг шууд хасах болон бусад хуулийн хариуцлага хүлээлгэ!” хэмээн бичээд “уурлажээ”. Мөнөөх нэр дэвшигчид нь угтаа хос хэлээр сурталчилгаагаа бэлтгэсэн аж. Үүнийгээ учирлан Г.Уянгад хувь чатаар хандан залруулга хийжээ.

https://www.facebook.com/UyangaG75/posts/3180754528718453
https://www.facebook.com/UyangaG75/posts/3181239768669929
https://www.facebook.com/UyangaG75/posts/3181718738622032

Хуулийн хүрээнд сонгуулийн сурталчилгааг гагц монгол хэлээр бэлтгэх тухай тодорхой агуулга, заалт байдаггүй.

Үндсэн хуулийн 8.1-т “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” хэмээгээд 8.2-т нь “Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт нь хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл хөндөнө” гэж заагддаг.

Харин Монгол хэлний тухай хуулийн 6.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагаа, албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулна” гэсний 6.1.10-т “Олон нийтийн зар” гэж бий.

Чингээд 6.2-р зүйлд “Энэ хуулийн 6.1.4-6.1.6, 6.1.9-6.1.11-т заасан үйл ажиллагаа явуулах, албан хэрэг хөтлөхөд олон улсын харилцааны хэрэгцээ, шаардлагыг харгалзан гадаад хэл давхар хэрэглэж болно” хэмээн тусгаж өгсөн. Үүгээр сонгуулийн сурталчилгааг “Олон нийтийн зар” гэж тооцвол оршин суугчдын 92 хувь нь казах үндэстэн гэдэг хэрэгцээ, шаардлагаар хос хэл дээр бэлтгэгдэх боломжтой харагдаж байна.

Сүүлд нь Төрийн албан ёсны хэлийн тухай хуулийн 5.1-т “Монгол Улсын төрийн албан ёсны үйл ажиллагаа, сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна” гэж заасан.

Харин Төрийн албан ёсны үйл ажиллагаа гэдэгт юуг хамруулах вэ гэхээр, тус хуулийн 4.1.3-т “...Төр, захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллагаас зохион байгуулж байгаа ёслолын арга хэмжээ, хурал, семинар, мэдээлэл, зөвлөлгөөн, хэлэлцээр, тэдгээрийн албан хэрэг хөтлөлт зэрэг төрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг хэлнэ” хэмээн тодорхойлж өгсөн байдаг. Сонгуульд нэр дэвшигчид нь төр, захиргаа, нутгийн өөрөө удирдах байгууллага биш, эрхийнхээ хүрээнд нэрээ дэвшүүлж буй иргэд билээ.

Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчид ямар хэлээр сурталчилгаагаа бэлтгэх ёстой талаар зүйлчилж өгсөн зүйл байдаггүй.

Дээрхээс харахад сонгуулийн сурталчилгаагаа монгол, казах хос хэл дээр бэлтгэхэд хууль зөрчсөн агуулга ажиглагдахгүй байх шиг.

Глоб Интернэшнл төвийн тэргүүн асан Х.Наранжаргал нэгэн лекц үеэр, “Манай улс үндэстний цөөнхүүдээ хаячихсан, тэдэнд зориулсан бодлого байдаггүй. “Монгол улс Буддын шашинтай орон” гэхээр нь, “Та нар Баян-Өлгийд байгаа 160-аад мянган казакуудаа яах гэж байгаа юм бэ?” гэхээр дуугүй болчихдог. Сурагчдад нь тусгайлан зориулсан монгол хэлний сурах бичиг байдаггүй. Тийм болохоор Казахстанд ашигладаг сурах бичиг үзээд, “Монгол Улсын Ерөнхийлөгч хэн бэ?” гэж асуухаар “Назарбаев” гэж хариулдаг” хэмээн ярьж байлаа.

Иргэдийнхээ нэг хэсгийг “Баян-Өлгийн казакууд” гээд хаячихдаг мөртлөө орон нутгийн сонгуулийн сурталчилгаагаа хос хэл дээр бэлтгэхэд хяхах хэрэг юун. Сонгуульд нэр дэвшинэ гэдэг ардчилсан тогтолцоот улсад иргэн нь эрхээ эдэлж буй хамгийн дээд хэлбэр. Өвөрмонголд болж буй асуудалтай жишиж харахад ч, өвөрлөгчдийг сонгуульд нэр дэвшихдээ хятад, монгол хэлээр бэлтгэсэн байхад нь “Монголоор бэлтгэлээ” гэж буруутгахтай агаар нэг биш үү. Ихэнх сонгогчид нь казах хүмүүс тул сурталчилгаагаа монгол хэл дээр бэлтгэхийн хамт казах хэл дээр гаргасан нь буруу биш байлтай.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
УГСААТАН Sudlaach
УГСААТАН Sudlaach
2020-10-04 15:17

ОСМАНЫ ДЭЭРЭМЧДИЙГ СТАЛИНЫ ДААЛГАВРААР ОРОГНУУЛАХ АЖЛЫГ ЧОЙБАЛСАН ГҮЙЦЭТГЭСНИЙ ГОР ЭНЭ... ХЭРВЭЭ ХҮН АМ НЬ 300,000 ХҮРВЭЛ НҮБ-Д ТУСГААР УЛС БОЛОХ ӨРГӨДЛӨӨ ГАРГАХ ЭРХ ҮҮСНЭ......ҮҮНЭЭС ӨМНӨ АВЧ ХЭРЭГЖҮҮЛБЭЛ ЗОХИХ ДАРААХ АЖЛУУД БН:
1. ЗӨВХӨН МОНГОЛ ХЭЛЭЭР ХАРЬЦАХ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТУЛД БҮХ ШАТАНД ЦЭВЭР МОНГОЛ ДАРГА УДИРДЛАГУУДЫГ ТОМИЛЖ АЖИЛЛУУЛАХ
2. 2 ИРГЭНШИЛ АВЧ ХУУЛЬ ЗӨРЧСӨН БҮХ ХАСГУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ, УЛМААР МУ-ЫН ИРГЭНШЛЭЭС ШУУД ХАСАХ
3. ХОВДЫН БУЛГАН ЗЭРЭГ ЗЭРГЭЛДЭЭ АЙМГИЙН БОЛОН ХАЛХ СУМД РУУ ҮХСЭН ХҮНИЙХЭЭ БУЛШААР ТҮРЖ НУТАГЛАСАН БҮХ ХАСАГУУДЫГ БСН СУМДАД НЬ БУЦААН ШИЛЖҮҮЛЖ НУТАГЛУУЛАХ
4. ЦЭРГИЙН АНГИУДЫГ НЭМЖ БАЙРШУУЛАХ.......................ЗЭРЭГ БОЛНО............

Зочин
Зочин
2020-10-04 20:37

100 хувь дэмжиж байна

Зочин
Зочин
2020-10-04 15:36

Ulgiig ni tas#aj uguud yvuul

Зочин
Зочин
2020-10-04 22:05

Монгол улсын иргэн л юм бол төрийн �##�бан ёсны хэлээ хэрэглэх нь зөв байхаа

kkk hoshin sanal
kkk hoshin sanal
2020-10-04 23:02

kkk tarah unshlaa. Li sahar ch hatuu handaj baih chini undesnii tsoonhod kkk
Uyana hariu orbol bayrlaj baina . kk kk
sanaj unala ale kk kk
Tsagaa ireheer manaihan ch hatuu youm urd horshoos

Холбоотой мэдээ

Back to top button