НИЙГЭМ

Майк Помпеогийн айлчлал хойшлогджээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео манай улсад энэ сарын 7-ны өдөр айлчлах болсон нь мэдээлэгдэж байв. Түүнийг өнгөрөгч есдүгээр сарын дундуур коронавирусийн халдвар авсан Дональд Трамптай уулзсан тул Азийн орнуудад хийх айлчлал нь хойшлох уу гэдэг асуудал яригдсан юм.

Майк Помпео шинжилгээнийх нь хариу сөрөг гарсны дараа айлчлалуудаа урьдын товын дагуу хийнэ хэмээн мэдэгдээд байсан.

Тэгвэл ГХЯ-наас дараах мэдэгдлийг гаргажээ,

“Дэд сайд Б.Мөнхжин, АНУ-ын Элчин сайд М.Клечески нар уулзаж байна. Ирэх долоо хоногт Монгол Улсад болон БНСУ-д хийхээр төлөвлөж байсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео-гийн айлчлал үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан хойшлогдохоор боллоо”.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. маш сайн үйл явд#### божээ.Наад зах нь ковид 19-ийг тээж ирээд ерөнхийлөгч,ерөнхий сайд нарт маань х####даачихвий гэж айхгүй

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button