ДЭЛХИЙ

Доналд Трампын биеийн байдал ямар байна вэ

Өнгөрсөн баасан гарагийн (2020.10.02) өглөө ерөнхийлөгч Дональд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нар “КОВИД-19” – ийн халдвар авсан гэдгээ твиттер хуудсаараа мэдэгдсэн билээ. Тэр өдрийнхөө орой Трамп “Walter Reed” үндэсний эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлэх болсон юм.

Цагаан ордны үйл ажиллагааг хариуцсан дарга Марк Мэдовс бямба гарагийн (2020.10.03) өдөр мэдээлэхдээ “Өчигдөр түүний цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ буурч, халуурсан. Гэхдээ түүний биеийн байдал хурдтайгаар сайжирч, халуун нь буурч, цусан дахь хүчилтөрөгчийн түвшин нь хэвийн хэмжээнд хүрсэн. Гэхдээ ирэх хоёр өдөр биеийн байдлыг нь сайн ажиглах хэрэгтэй” гэжээ.

Дональд Трампыг шинэ коронавирусийн халдвар авсан гэх мэдээ гарсны дараагаар дэлхийн хэвлэл мэдээллүүдээр “Хэрвээ Трампын биеийн байдал муудаж төр барих боломжгүй болвол яах вэ” гэсэн нийтлэлүүд их гарсан билээ. Үүн дээр Мэдовс “Хэн Трампыг орлох вэ гэсэн гарчигтай нийтлэл их явж байна лээ. Ийм гарчиг ашиглан хүмүүсийн анхаарлыг татаж, их уншилт авахаас өөр үр ашиг байхгүй. Төрийн удирдлагыг сэлгэх шаардлага огт гарахгүй” хэмээжээ.

                                                                                             Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button