Нийгмийн

“Тамирчин хүн идсэн, хэрэглэсэн зүйлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээнэ”

Нэр бүхий гурван бөхөөс допинг илэрсэн гэх асуудалд Монголын үндэсний допингийн эсрэг хорооны ахлах мэргэжилтэн Д.Энхсанаа:

“Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан Допингийн эсрэг хууль гэж бий. Энэ хуулийн 21.3-т тамирчин хүн идэж уусан болон хэрэглэсэн бүх зүйлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж заасан байдаг. Иймд хольсон, хүн хийсэн гэх асуудлыг авч хэлэлцэхгүй.  Мөн уг хуулийн 2.1-д хориотой бодис болон хориотой бодисын маркер, бодисын солилцооны бүтээгдэхүүн илэрвэл допингийн зөрчил гэж үзнэ. Түүнчлэн уг зөрчлийг санаатайгаар эсвэл санамсаргүйгээр гаргасан эсэхийг заавал тодруулах шаардлагагүй гэсэн байдаг” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button