Нийгмийн

Буяны үйлчилгээ нэгдсэн стандарттай боллоо

Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс өгсөн үүргийн дагуу оршуулгын үйлчилгээний салбартай хамаарал бүхий  Нийслэлийн Засаг даргын хэрэжүүлэгч агентлаг, Оршуулгын үйлчилгээ үзүүлдэг компаниуд, шашин сүм хийдийн төлөөллүүдэд MNS 6841:2020 стандартын сургалт хийжээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Буяны зан үйлийн холбоо” ТББ, Стандарт Хэмжил Зүйн Газар уг стандартыг жилийн хугацаанд хамтран боловсруулж албан ёсоор үндэсний стандарт болгон батлуулсан.

Энэхүү стандартаар оршуулгын үйлчилгээтэй холбоотой нэр, нэршлийг тодорхой болгож, оршуулгын үйлчилгээний байгууллага, оршуулгын газар, байгууламж, шарил хадгалах, тээвэрлэх, чандарлах асуудлуудад тавих шаардлага хэм хэмжээг тогтоож өгснөөс гадна оршуулгатай холбоотой асуудлын  юуг нь төр, хувийн хэвшил, иргэд хариуцах зохицуулалтын хэм хэмжээг тодорхойлж өгчээ.

Оршуулгын үйлчилгээний стандарттай болсноор оршуулгын салбарт тулгамдаад байгаа эмх замбараагүй, чанаргүй үйл ажиллагааг зогсоох зэрэг асуудлыг цэгцэлж, нэгдсэн зохион байгуулалтад оруулах, хэм хэмжээг тогтоох, хяналт тавих гол суурь баримт бичигтэй болж байна.

  Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button