Нийгмийн

БНСУ-ын дуучин IU Инстаграмдаа 16 сая дагагчтай болжээ

БНСУ-ын алдартай дуучин, жүжигчин IU нэрээрээ танигдсан И Жи-ы, Инстаграмдаа 16 сая дагагчтай болжээ.

Тэрбээр “Lost Child” хэмээх анхны дуугаа 2008 оны 9 сард нийтэд цацсан бөгөөд «Lost and Found» анхны тал цомгоо гаргаж олонд танигдаж эхэлсэн. 2009 оны 4 сард анхны бүтэн «Growing Up» цомгийг гаргаж «Boo» дуу Инкигаю хөгжмийн хөтөлбөрт тэргүүн байрын өрсөлдөв. Ай-Ю эгдүүтэй хөөрхөн төрхөөрөө ялгарахаас гадна хүчтэй хоолойтой дуучин болов. 2009 оны адагт «IU…IM.» тал цомог гаргажээ. Энэ хооронд олон ангит киноны дуу хоёрыг дуулсан. Оны төгсгөлд телевизийн хөтөлбөрүүдэд зочноор орж, телевизийн хөтөлбөрт анх удаа хөтлөгчөөр оролцжээ.

Ай-Ю 2010-2011 онд шилжих өвөл «Мөрөөдлөөс ч илүү» олон ангит кинонд Ким Пил-сүг дүрийг бүтээснээр кинонд тоглосон анхны тохиолдол нь болов. Тус киноны «Someday» хэмээх дууг Ай-Ю дуулсанд 2.2 сая хувь татагдаж, түүний хамгийн ихээр борлогдсон киноны дуу болжээ.

2011 оны 5 сард Ай-Югийн өөрийн зохиосон анхны дуу «Hold My Hand» нийтэд цацагдсан ба оны төгсгөлд хоёрдугаар бүтэн цомог «Last Fantasy» худалдагдаж эхэлсэн. Цомгийн 13 дуунаас 8 нь Каюнь жагсаалтын шилдэг 10-т багтаж байсан бөгөөд шүүмжлэгч нар цомгийг олон урсгалыг багтаасан хэмээн сайнаар дүгнэсэн. Цомгийн тэргүүн дуу «You and I» дуу жилийн дотор 5.5 сая зарагджээ.

2012 онд Ай-Ю Японы зах зээлд хөл тавив. 2012 оны 6 сард анхны бие даасан аялан тоглолтоо Сөүл болон зургаан хотоор аялан тогложээ. Тасалбар худалдан авагчдын 44% нь 20-29 насны, 71% эрэгтэй байсан нь Солонгос попд содон харагджээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button