Нийгмийн

Суурилуулсан жорлонг хулгайлах хэмжээний ядуу болчхов уу

Монголчуудын генд аль эсвэл юмыг бэлэнчлэх сэтгэлгээ нь биднийг улам ангал уруу татаад байх шиг. Гадаадад ч очсон зарим хүмүүс тэндхийн аль өнгөтэй өөдтэй, авч болох бүхнийг хуу хамаад л ирнэ. Зарим  нь шинэ, брэндийн гэх тодотголтой бараанд амтшиж, түүгээр амиа зогоож байх жишээтэй.

Орон сууцны гадна байрлуулсан унадаг дугуйнаас эхлүүлээд автомашины сэлбэг, эд ангийг ч сурамгай гэгч нь хулгайлна. Энэ нь хувь хүний үнэлэмж, цаашлаад улсын нэр хүндэд ч сөргөөр нөлөөлж эхэлсэн. Саяхны нэг жишээг дурдахад ч ичмээр.

Ховд аймагт айлын зуслангийн бүсэд байршуулсан жорлонг жишим ч үгүй ачаад явсан байх юм. Уг нь цементээр суурь цутгаж бэхэлсэн нь, даан ч нэмэр болсонгүй. Монголчууд үнэхээр айлын жорлонг хулгайлах хэмжээний ядуу болчхов уу, эсвэл ханаж цадахаа мэдэхгүй бэртэгчин зантай болоо юу. Юутай ч сэтгэлгээндээ нэг агаар оруулж, бусдын эд зүйлсээр хүүдгэнэх байдлаа засах цаг нэгэнт иржээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button