Нийгмийн

Хүүхдийн ортой нэгдсэн эмнэлгүүдэд 1812 хүн хэвтэн эмчлүүлж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар өнөөдрийн Нийслэлийн шуурхайн зөвлөгөөний үеэр томуу, томуу төст өвчинтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэлээ.

Тэрбээр “Нийслэлд томуу, томуу төст өвчин сүүлийн гурван жилийн байдлаар жил бүрийн 10, 11 дүгээр саруудад нэмэгдэж, өвчлөлийн дэгдэлт 12, 1 дүгээр саруудад явагддаг. Нийт өвчлөгсдийн 37,2 хувийг 0-1 нас, 30,5 хувийг 2-4 нас, 17,2 хувийг 5-9 нас, 4,9 хувийг 10-15 насны хүүхэд эзэлж байна. Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нийтдээ 2216 ор байдгаас 1123 нь хүүхдийн ор байна. Хүүхдийн ортой нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нийтдээ 1812 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд орны дүүргэлт 81,8 хувьтай байна. Үүнээс 650 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна” гэсэн юм.

Эх сурвалж: НЗДТГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button