Нийгмийн

“Улаанбадрах”-аас авчирсан мутацид орсон гэх дөрвөн малыг муулж үзүүллээ

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд, хөрс болон амьтдаас авсан гэгдээд буй шинжилгээний хариуг эсэргүүцэж, мутацид орсон гэгдээд буй дөрвөн малыг газар дээр нь муулж үзүүллээ. Малчдын төлөөллөөс хийсэн мэдээлэлдээ:

“Бадрах Энержи” компанийн орчимд хийсэн шинжилгээтэй санал нийлэхгүй байна. Бид газар дээр нь тус сумын хордсон, мутацид орсон малыг газар дээр нь муулж үзүүлнэ. Та бүхэн ч гэсэн сайн харах хэрэгтэй. Тэдгээр амьтдын дотор эрхтэн ” гэв.

Шинжилгээний хариуны тухай ажлын багийнхан:“Тухайн бүсэд эрдэсэжсэн уран их байдаг. Тиймээс ураны цацрагийн хэмжээ зарим цэг дээр их байдаг. Гэвч тэр цэгээс 10-100 метр холдоход цацраг байгалийн хэмжээндээ очиж буурдаг. Иймээс иргэд, малын эрүүл мэндэд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсээгүй. Улаанбадрах, Зүүнбаян сумын өвчлөлийн хэмжээ аймгийн дундажтай адил байна. Цацраг идэвхт бодисын хордлогод өртсөн тохиолдол илрээгүй. Иргэдийг бодит мэдээллээр хангах шаардлагатай” хэмээх тайлбарыг хийгээд буй.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-05 20:02

Ураны хордлого байхгүй гээд байгаа төрийн байгууллагуудын мэргэжилтэн, түшмэдүүдэд наад төхөөрсөн м�##�ынхаа махаар зоог бэлдээд өг, идэх нүү үгүй юу гэдгийг харий

Холбоотой мэдээ

Back to top button