Нийслэл

Эмгэнэл

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЖАМСРАНГИЙН СҮХХУЯГ

/1959-2020/ 

1959 онд Улаанбаатар хотод төрсвн 1978 онд Нийслэлийн 53-р дунд сургууль төгсөж 1978-1982 онд Улсын багшийн дээд сургууль, 1986-1988 онд Марксизм Ленинизмын дээд сургууль төгссөн. 1982 онд Улсын хуүхэд залуучуудын театрт жүжигчин, Үйлдвэрчдийн эвлэлийн хорооны дарга, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн даргын сонгуульт ажлыг хийж байсан. Улсын хүүхэд залуучуудын театр, Монгол кино үйлдвэрт нийт 23 жил жүжигчин болон туслах найруулагч хийж байсан.Энэ хугацаанд 1983 онд “Болд хэрхэн хатаагдсан нь” жүжгийн Павел Карчагин, 1988 онд Д Батбаярын “Хайрыг хайрла” жүжгийн Амаржаргалын дүрээр, “Мөнх тэнгэрийн хүчин дор” МУСКиноны Чилүүгэний дүрээр Монголын урлагийн ажилчдын холбоо, Соёлын яамны шилдэг дүрийн шагналыг 3 удаа хүртэж байсан.1992 онд Армийн соел урлагийн 60 жилийн ойгоор Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан 1995 онд Монголын киноны 60 жилийн ойгоор “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одон“, 2006 онд Ард Түмний Гавьяат цолоор шагнагдсан. Монголын соёлын өдрүүдэд Польш, Герман, Халимаг, Москва. Улан-Үдэ хотуудад айлчлан тоглолт хийж байсан.“Давааны цаана даваа” киноны Жаргалын дүрээр Ази номхон далайн орнуудын фестивальд БХКУ-ын ‘Тэргүүн шагнал” 1978 он, Цэрэг эрсийн жирийн өрдүүдэд киногоор Карль Варын кино фестивалиас шагнал хүртэж байсан. Киноны туслах ба гол дүрүүдэд нийт 70 гаруй дүр бүтээж, туүхэн сэдэвт 4 кинонд тоглосон байна. Анхны олон ангит кино, кино дуурь, “Богд хаан” МУСКинод оролцон тоглосон. Монголын уран сайхны болон орчуулгын 300 гаруй кинонд дуу оруулсан гайхалтай авьяаслаг жүжигчин байлаа Түүний гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно. 

ТҮҮНИЙ ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХЭД, ТӨРӨЛ ТӨРӨГСДӨД МОНГОЛЫНХОО НИЙТ КИНО УРАН БҮТЭЭЛЧДИЙН ӨМНӨӨС ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ. 

Ум сайн амгалан болтугай. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КИНО УРЛАГИЙН АКАДЕМИ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Эд сайхан з####уу насандээрээ бидний хайртай Батмөнх даян хаан маань энэ хорвоогоос х####их гэж …Даанчдээ!
    Үнэхүү сайхан хүн,маш чад####тай гайх####тай чадварлага жүжигчин .
    Та минь амг####ан тайван нойрсоорой,даян хаан минь ээ!
    Ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
    Бишрэн шүтэгч.

  2. Avatar Эгүүрийнхэээээн!!!!!! Наадахи ТЭНЭГ "цензүүрээ" БОЛИООЧ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! хэлдэг:

    Хөөе,эгүүрийнхээн

    Сүххуяг жүжигчинд эмгэнэл илэрхийлж байхад бичсэн үгсүүдэнд минь ЯАСНЫ чинь ,ЮҮНЫ чинь чагт -магт вэ?????????????
    Энэ гажиг “ЦЕНЗҮҮРЭЭ” БОЛИООЧ!!!!!!!!!!!
    Дургүй хүрчихлээ !!!!!!!!

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button