Нийгмийн

Архидан согтуурсны улмаас хоёр иргэн нас баржээ

Сүүлийн үед архидалтаас үүдэлтэй хэд хэдэн хэрэг гарав. Тухайлбал, БЗД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “цээжиндээ хутгалуулсан хүн байна” гэсэн дуудлага мэдээллийг 10-р сарын 05-ны өдөр цагдаагийн байгууллага хүлээн авч, хэргийн газар шуурхай очиж шалгахад, эрэгтэй, 42 настай Б гэгч нь согтуурсан үедээ эрэгтэй, 26 настай Н гэгчийнг хутгалж амь насыг нь хохироогоод хэргийн газраас оргон зайлсныг эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч З.Ядамсүрэн, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Сэрчиндоо нар шуурхай эрэн сурвалжлан олж тогтоон, хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн Гуравдугаар хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөн энэ өдөр БЗД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “нийтийн байранд зодоон болоод байна” гэсэн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч, хэргийн газар шуурхай очиж шалгахад, эрэгтэй, 52 настай “М” гэгчийг, 26-43 насны эрэгтэй, эмэгтэй Х, А,Б, М нар нь согтуурсан үедээ бүлэглэн зодож гэмтэл учруулан амь насыг хохироож зугтаасан хэргийг эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Ундрахбаяр, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Чинзориг нар шуурхай эрэн сурвалжилж олж тогтоон, хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн Нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Архидалт ахуйн хүрээнд хавтгайрч байгаад иргэд та бүхэн дор бүрнээ анзаарч, анхаарал сэрэмжтэй байж, архи, согтууруулах ундааны зүйлээс аль болох татгалзаж, хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж, сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
sara
sara
2020-10-06 13:02

archaagui hun hognuud.arhi gudarch bhaar ajil hiigeech.so yumuu japan yvbal taarna.arhi uuh bitgii hel untah ch zavgui bj l mongo hiih gazar tsolvol taarna.esvel Sudan ruu yvbal bolno sh de.zovlon jargalaa ch yalgahgui yumnuud uhvel uhne biz.iim yumnuudiig bitgii medeend oruul.uuj ideh untaj hevtehee medehgui er em hun surguud

Холбоотой мэдээ

Back to top button