УЛС ТӨР

Түгжрэлийн шидэт шийдэл

АН-аас мөрийн хөтөлбөрөө ХОТЖИЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ хэмээн танилцуулсан. Хотжилтын тулгын 3 чулуу бол нийтийн тээвэр, цахилгаан, ус билээ.

Улаанбаатар хот 250 мянган машины даацтай атал өнөөдөр 580 мянган машин чихэлдэн зорчиж байна. Их түгжрэлээс үүдсэн эдийн засгийн хохирлыг тооцсон судалгаа олон ч, эдийн засгийн бус амьдралын чанарын хохирол тооцошгүй билээ. Гэр бүлдээ, үр хүүхдэдээ зарцуулах учиртай үнэт хоёр цагийг бид өдөр бүр машин дотроо үрж байна.

ШУТИС-ийн Системийн сэтгэлгээний багш нар судалгаа хийж "Улаанбаатарчууд 2012 онд замын түгжрэлийн нөлөөгөөр зөвхөн шатахуунд 120 орчим тэрбум төгрөгийг алдаж байсан бол 2020 оны байдлаар жилд 320 тэрбум төгрөг алдаж байна. Энэ нь 1 хүн улиралд 60 мянган төгрөгийн алдагдал хүлээж байна” гэсэн тооцоо гаргажээ. Энэхүү тооцооллоор Улаанбаатарчууд 2020 оны өвөл бүрэн 0 зогсолтод орох юм байна. Цаг агаар хүйтэрч, хур тунадастай өдөр замын түгжрэл нэмэгддэг. Үүний нэг жишээ бол хэд хоногийн өмнөх түгжрэл байлаа. Энэ хэвээрээ байгаад байвал энэ өвлийн турш Улаанбаатарчууд 09 сарын 30-ний өдөр шиг түгжрэлтэй байх нь ээ.

Түгжрэлийн угт гэр хорооллын асуудал бий. Гэр хороололд нийтийн тээвэр хөгжөөгүй учраас, хүн тансаглахын тулд бус өвлийн хүйтэнд хөлдчихгүйн тулд эхний боломжоороо машин авч байна. Түгжрэлийг шийдэх цорын ганц арга бол нийтийн тээвэр. Өөр шидэт шийдэл байхгүй.

Хотын түгжрэлийг бууруулахтай холбоотойгоор нийслэлийн одоогийн удирдлагууд янз бүрийн шийдэл яриад удаж байна.  Саяын түгжрэлийн үеэр мөн л Нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн парк шинэчлэл хийхээр улсаас 22, нийслэлээс 26 тэрбум төгрөг батлагдсан, одоо худалдан авалтаа хийхээр судалж байгаа гэж ярьж байна.

2012-2016 онд АН хотын удирдлагад байхдаа Энхтайваны өргөн чөлөө дагуу шугамд метро байгуулах ТЭЗҮ-ийг Жайкагийн санхүүжилтээр хийсэн. Нэгдүгээр эгнээг чөлөөлсөн. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг санаачилсан.  Барууны орнуудад нийтийн тээврийн дийлэнх нь улсын мэдэлд байдаг атал манайд нийтийн тээврийн 21 байгууллага байгаагийн 19 нь хувийнх, 2 нь улсынх. Мөн 2012-2016 онд 54 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан нийтийн тээврийг 2016-2020 онд 110 тэрбум төгрөгийн төсөвтэй болгосон. Гэтэл хийсэн ажил нь хаана байна? Түгжрэл буурсан уу?

Ардчилсан нам нийтийн тээвэр болон зам ашиглалтыг эрс шинэчлэх, шийдэмгий шийдлийг Улаанбаатарчуудад санал болгож байна.

Нийтийн тээвэрт хийх реформ:

Нийтийн тээврийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд өвлийн дулаалгатай зогсоолуудыг байгуулж, хотын захын дүүрэгт олон давхар машин зогсоолоос нийтийн тээвэрт шилжих боломжтой ложистик төвүүдийг байгуулна.

Нийтийн тээврийн рейс ашиглалтыг сайжруулах зорилгоор цөөн зогсолттой экспресс чиглэл болон олон зогсолттой дүүргийн чиглэлүүдийг шинээр төлөвлөнө. Ингэснээр автобус хүлээх цаг дээд тал нь 10 минут болно.

Хувийн такси үйлчилгээнд явдаг хүмүүсийг албажуулан бүртгэж, сургалтад хамруулж, нийгмийн даатгалд бүртгүүлснээр ирээдүйг нь баталгаажуулна.

Харин одоогийн хотын удирдлагууд хувийн таксичдыг явуулахгүй гэж ярьж байна. Тэдний гэр бүл, үр хүүхдүүд өдрийн орлогоороо амь зуудаг.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг бодитоор хийнэ. Одоо нийт 1000 автобус байдаг ч 100% үйлчилгээнд оролцдоггүй. Энэ байдлыг бүрэн арилгана. 

Замын сүлжээ, бүтээн байгуулалтын чиглэлээр:

Тусгай замын нийтийн тээврийг хөгжүүлж, хотын 1 захаас нөгөө рүү 45 мин дотор нийтийн тээврээр зорчих боломжийг бүрдүүлнэ.

Автомашин ашиглалтын чиглэлээр:

Хотын төвөөр зогсоолын тоог нэмэхийн хирээр, хотын төвд машинтай зорчих өртөгийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Нийслэлийн одоогийн удирдлагуудад үүнийг хийх хугацаа хангалттай байсан.

Нийтийн тээврийн зорчигч тээврийн эргэлтийг 80% дээш гаргах:

Нийтийн тээврийн зорчигч тээврийн эргэлтийг 80% дээш гаргах зорилтыг ханган биелүүлэхийн тулд Нийтийн тээврийг үнэгүй болгоно. Энэ мэдэгдлийг АН-аас анхлан гаргасан байгаа. Автомашинаар зорчих хэрэгцээг бууруулж,  авто зогсоолын үнийг өсгөх зэрэг цогц арга хэмжээний үр дүнд түгжрэлийг 40 хувиар багасгана. Сургуулийн автобусны тоог 200 болгож, сурагчдыг автобусаар зөөдөг болгоно.

ЭХ СУРВАЛЖ: АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ШТАБ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button