ЭДИЙН ЗАСАГ

“Turquoise Hill Resource” 10 ширхэг хувьцаа бүрээ нэгтгэж, арилжаална

“Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resource” компани 10 ширхэг хувьцаа бүрээ нэг болгон нэгтгэхээр болжээ. Компанийн хувьцаа эзэмшигчид өнгөрөгч долдугаар сард хуралдаж, ТУЗ-д хувьцаа нэгтгэх зөвшөөрлийг олгосон юм. Харин хэдэн ширхэг хувьцаа нэгтгэгдэх тухай мэдээлэл ил болоогүй байв.

Тэгвэл аравдугаар сарын 1-ний өдөр тус компаниас 10 ширхэг хувьцааг нэгтгэх болсон тухай мэдээлжээ. Хувьцаа нэгтгэл энэ сарын 23-наас явагдах бөгөөд, нэгтгэгдсэний дараах арилжааг 26-наас эхлүүлэх юм байна.

“Turquoise Hill Rescource”-ийн хувьцаа нэгтгэх болсон нь Нью-Йоркын хөрөнгийн биржээс нэгж хувьцааны 30 хоногийн хаалтын дундаж 1 ам.доллараас доошгүй байх шаардлагыг тавьсантай холбоотой.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button