УЛС ТӨР

Улаан үсэгт Цэрэн

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Баасангийн Цэрэн НИТХ-ын сонгуульд нэр дэвшжээ. Мань эрийг хүмүүс мартсан байж магадгүй, дөрөвхөн жилийн өмнө хар приус хөлөглөн “тэмцэгч Цэрэн” гэдгээр гарч ирсэн нөхөр л дөө.

Намтарыг нь харвал, Сүү болон Улаанбаатар сүү гэх хоёр компанид удирдах ажил хийж байсан. Дээрх компаниудаасаа гараад Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн төв гэх ТББ байгуулж, өнөөх удирдаж байсан компаниуд руугаа дайрч эхэлсэн. “Сүү, таргандаа юм хольдог, хүний биед хортой” энэ тэр гэж идсэн тогоо руугаа нулимсан л эр. Тэгж яваад шүүх дээр ялагдаж, алх цохиулсан л байдаг юм.

Намууд хэл амтайхан шиг, хэрүүл тэмцэлтэйхэн шиг хүнийг хурган улстөрч болгоод гар хөлийн үзүүрт зарчихдаг. Зурагтаар хөөс цахруулж чарлаад байсан Б.Цэрэнг хэвлэлийн бага хурлын танхимаас олж МАН 2013 онд улстөрч цол олгосон байдаг юм. Бас ч үгүй ХУД-ийн МАН-ын дэд дарга гуншин өгч л дээ.

Зурагтаар гараад байхын ашиг тусыг албан тушаалаар хүртсэн Б.Цэрэн өөртөө урамшаад Монголын хэрэглэгчийн эрх, боловсролын холбоо гэх ТББ-ыг байгуулсан. “Монгол ньюс”, “Үндэсний мэдээллийн төв”, “Хэвлэлийн хүрээлэн”-гийн заалыг их ашиглаж, зурагтаар гарсан даа, мань хүн.

Ингэж явсаар намдаа нэр олж, бас ч гэж “тэмцэгч Б.Цэрэн” нэр олсон түүнд МАН 2016 оны сонгуулиар НИТХ-д өрсөлдөх квот олгов. Аваргыг давж аварга болно гэж сайх эрийг сумлаад тавьсан байх хэдэн сар Э.Бат-Үүл баатар руу ассан. Оффшорчин Э.Бат-Үүл олон орлогчтой гээд л явж өгсөн. Суулт зарласан, жагсаал хийсэн, хөшөөний өмнө гэр бариад өлсөж хэвтсэн. Ядуу ард, ардын хүүхэд болж их ч жүжиглэсэн ч ард нь МАН л байлаа даа. Тэгж барьцалдсаар НИТХ-ын сонгуульд өөрөө шургаад уначихсан.

Хөөргөөд өгвөл хөөрхөн явчих хүү байна гээд МАН дахиад дүүргийн ИТХ-ын сонгуульд нэрийг нь дэвшүүлчихсэн. Урам авна биз дээ, хүн чинь. Сүхбаатарын талбайд Э.Бат-Үүлийн балаг гэдэг үзэсгэлэн гаргалаа. АТГ-т хотын дарга нарыг шалгуулах өргөдөл өгч шударга журамтны дүрд тоглолоо. Их явсан, өөрөө ч цагдаад шалгуулсан. Эрдэнэтийн 49 хувийг АН-ынхан Худалдаа хөгжлийн банкныханд өгсөн нь илэрч, Гудамж төсөл, Хөгжлийн банкны баахан хэргүүд задарч АН ялагдав. Ялалтын бялууны лааг ХУД-ийн МАН Б.Цэрэнгээр үлээлгэж, мань эрийг ИТХ-ын дарга болгов. Энэ цагаас Б.Цэрэн хиймэл дүрээ гээв.

Үрэлгэн төсвийг шүүмжилдэг байсан Б.Цэрэнг ИТХ-ын дарга болсноос хойш Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар цэнхэр өнгөтэй гадна хаягаа долоон саяар улаан өнгөтэй болгов.

Хотын даргыг хоёр орлогчтой байна гэж жагсаж байсан Б.Цэрэн ХУД-ийнхээ Засаг дарга Ж.Алдаржавхланг гурван орлогчтой болохыг зөвшөөрөв.

Ардын хүүгийн дүртэй байсан Б.Цэрэн бандгар жийпээр хот дотор гангардаг болов. Уг нь хот дотор жийп унах, томилолт бичүүлэхийг хориглосон журам Засгийн газраас гарсан байдаг юм.

Дарга нарыг тансаглалыг шүүмжилдэг байсан Б.Цэрэнгийн үед ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгчид 2018 онд 93 сая, 2019 онд 161 сая, 2020 онд 86 сая төгрөгөөр гадаад явав. Тамгын газрынхан сүүлийн 3 жилд 277 саяар гадаад явжээ.

Баахан нөхдөд буцалтгүй тусламж өгөв. Үүнд ИТХ-аас 919 сая, ЗДТГ-аас 415 сая төгрөг гарч. Дүүргийнхээ төрийн жинхэнэ албанд олон жил үр бүтээлтэй ажилласан, амьдрал тааруу нөхдөд очдог буцалтгүй тусламжаас нэлээд нь дарга нарт очсоныг Б.Цэрэн харсангүй.

Тэр байтугай дүүрэгт нь цэцэрлэг, сургууль, эмнэлэг, тоглоомын талбайн газар олдохгүй байхад дүүргийн Тамгын газрын 40 ажилтанд 40 айлын амины орон сууц барих захирамж гаргаж байхад нүдээ аньжээ.

Сэлүүхэн байсан Яармагийн зам түгжрэлийн төв болов. Наадамчдын замын урд хэсэг ямар ч төлөвлөлтгүй барилгуудаар дүүрч байхад хяналт тавьсангүй.

Б.Цэрэн даргын цонхоор харагддаггүй Биокомбинат, Шувуун фабрик, Өлзийт, Морингийн давааны хөгжлийг хаяв. Худаг, нийтийн тээвэр, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц тэр хэсэгт хөсөр хаягдав.

Хан-Уулыг “Эко дүүрэг” гэж зарлав. Уулаас нарс авчирч, замын хажууд суулгасныг, үхээд ирэнгүүт нь дороос нь ногоон гэрэл тусгаж иргэдээ хуурснаасаа ичсэнгүй. Экологи Богд уулын хормойд хамгийн ихээр сүйрч, Туулаар дүүрэн амралтын газартай болсныг мартав.

Б.Цэрэнгийн “тэмцэгч” хэмээх хиймэл дүр нь дөрөвхөн жилд ингэж хууларсан. Мань эр биднийг мартсан, хараагүй, мэдэхгүй л гэж боддог байх. Гэтэл даргын өрөөнд өрнөдөг вакумжсан яриа, дүүргийн автобусны буудалд өрнөдөг задгай яриа хоёрын аль нь амьдралтай бол. Төлөөлөгч болоод сүрхий сайхан амьдруулна, ёстой л “алаад өгнө” гэсэн хүлээлт үүсгэсэн эр дээ. Цэнхэр үст Цэрэн шиг л тэмцэгчийг улаан намаас олчихлоо гэж иргэд сонгосон. Тэгээд яах вэ, тар нь танигдчихлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зайл
Зайл
2020-10-07 21:52

Алдаржавхлан аймаар хулгайч

Бат жаргал
Бат жаргал
2020-10-12 00:11
Reply to  Зайл

Хөөё энэ хүн чинь сүүлийн 4 жил сайн ажилсан худлаа бас зүгээр нэг удаа ун�##�аа гээд бүр ийм яриа хүртэл зохиогоод би лав энэ хүнийг НИТХ дэвшиж байгаа цэрэн өнөбат сан�##�аа өгнө ХУД ИТХ ч баё сан�##� өгнө

g
g
2020-10-12 00:14

ene odoo ymar ih bigeed bdiin

Бат жаргал
Бат жаргал
2020-10-12 00:10

Хөөё энэ хүн чинь сүүлийн 4 жил сайн ажилсан худлаа бас зүгээр нэг удаа ун�##�аа гээд бүр ийм яриа хүртэл зохиогоод би лав энэ хүнийг НИТХ дэвшиж байгаа цэрэн өнөбат сан�##�аа өгнө ХУД ИТХ ч баё сан�##� өгнө

Бат жаргал
Бат жаргал
2020-10-12 00:12

Хөөё энэ хүн чинь сүүлийн 4 жил сайн ажилсан

sss
sss
2020-10-12 10:41

Nam dagasan hugiin novshnuud

Холбоотой мэдээ

Back to top button