УЛС ТӨРХУУЛЬ

УЕП: Архидалт 57, гэр бүл хүчирхийллийн зөрчил 27 хувиар ӨСЧЭЭ

УЕПГ-т прокурорын байгууллагын 2020 оны гуравдугаар улирлын хяналтын ажил, олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар мэдээлнэ.

Тус газраас, “2020 оны гуравдугаар улирлын байдлаар хяналт тавьсан гомдлын талаарх зөрчлийн мэдээлэл 19,8 хувиар, зөрчлийн хэрэг 2 хувиар өссөн байна. 24,575 зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажилласан. Харин энэ оны гуравдугаар улиралд 25,046 хэрэг хяналт тавьж ажилласан. Өмнөх оноос 472 хэргээр өссөн. Гомдол мэдээлэл мөн 18 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Зөрчлийн хэргийн шийдвэрлэлт 94 хувь болж өссөн.

Прокурорын байгууллагын 2020 оны 3 дугаар улирлын хяналтын ажлын мэдээ:

  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 1 хувиар
  • Хулгайлах зөрчил 42 хувиар,
  • Хүний биед халдах зөрчил 10 хувиар
  • Эрүүл ахуйн тухай хууль зөрчих зөрчил 57 хувиар тус тус буурсан бол
  • Гэр бүл хүчирхийллийн зөрчил 27 хувиар
  • Танхайрах зөрчил 47 хувиар
  • Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 2,5 дахин
  • ОН-ийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 17 хувиар
  • Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлж, саад учруулсан зөрчил 57 хувиар
  • Архидан согтуурхсан зөрчил 57 хувиар тус тус өсжээ.
  • Авлига, алба тушаалын хэрэг 10 хувиар
  • Хүрээлэн буй орчны эсрэг хэрэг 55 хувиар
  • Хүн худалдаалах хэрэг 35 хувиар
  • Мөнгө угаах зэрэг 11 хувиар
  • •Эрүү шүүлт тулгах хэрэг 5,8 хувиар тус тус өссөн.
  • Харин Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах хэрэг 13 хувиар
  • Хүүхдийн эсрэг хэрэг 15 хувиар,
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэл хэрэг 22 хувиар тус тус буурчээ.

У.УЯН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button