“Европын холбоо Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргасан”

Олон улсын “ФАТФ” байгууллагын ажилчид манай улсад ирж, саарал жагсаалтаас гарахын тулд биелүүлсэн байх учиртай санхүүгийн сахилга батын дэглэм өөрчлөлтүүдэд үнэлгээ, шалгалт хийсэн. Тэгвэл шалгалтын ажиллагаа 2020 аравдугаар сарын 02-ны шөнө дууссан билээ.
Улмаар “Саарал жагсаалт”-аас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ 10 сарын 06-нд гаргахаар товлосон.
Тэгвэл Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өөрийн цахим хуудаснаа “Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ аравдугаар сарын 06-нд гаргав” хэмээн нийтэлжээ.
Гэвч саарал жагсаалтаас гарах эсэх шийдвэрийг олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ энэ сарын сүүлээрх хуралдаанаараа гаргах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.