Нийгмийн

Нийслэлийн прокурорууд Ш.Батхүү нарын хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Улсын Ерөнхий прокурорын газраас өнөөдөр /2020.10.07/ 2020 оны гуравдугаар улирлын хяналтын ажил, олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Насанбат “Д.Дамба-очир, Г.Солтан, Б.Ундармаа нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашиглаж ЖДҮХС-аас зээл авсан хэргийг анхан шатны шүүхээр гэм буруутай эсэхийг нь шийдвэрлэсэн. Мөн С.Баяр, С.Баярцогт, Ж.Эрдэнэбат, Д.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарт холбогдох албан тушаалын, мөнгө угаасан гэсэн гэмт үйлдэлтэй хэргүүдийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн. Улмаар зарим хэрэгт давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан.

“Жаст групп”-ын захирал Ш.Батхүү нарт холбогдох залилсан, албан тушаалаа урвуулсан, хуурамч нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн, мөнгө угаасан гэх үйлдлүүдтэй гэмт хэргийн Гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хэрэгт нийслэлийн прокурорууд яллах дүгнэлт үйлдсэн, улсын яллагч нар шүүх хуралдаанд оролцож байгаа” гэсэн мэдээлэл өглөө.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэд олон түмэн
иргэд олон түмэн
2020-10-07 17:08

Ийм новшнуудаас с�##�ж хуулийнханы нэр цэвэршээсэй билээ

Холбоотой мэдээ

Back to top button