НИЙГЭМ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2000 ширхэг мод тарьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан байдаг. Энэ өдрийг тохиолдуулан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нь жил бүр байгууллага, иргэдтэй хамтран мод тарилтыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн намрын мод тарилтын нээлт өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа газар, хэлтэс, албадын төлөөлөл оролцож, мод тарилаа.

Энэ удаагийн намрын мод тарилтаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол банк, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, “Эрдэнэс таван толгой” ХК, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн багш нар, 93 дугаар сургууль, Жүр үр ХХК, Макс өргөө ХХК зэрэг нийт 50 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцож, 10 төрлийн 2000 мод, сөөг тарьсан юм. Тодруулбал, ундны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор чацаргана, агч, тэхийн шээг, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар гацуур, монос, голт бор, гүйлс, үхрийн нүд тарьж, нийслэлийн ногоон байгууламжид болон ногоон ирээдүйд хувь нэмэр орууллаа.

Үндэсний цэцэрлэгт  хүрээлэнд өнөөдрийн байдлаар нийт 139,717 мод тарьсан бөгөөд нийт тарьсан мод, бут, сөөг 98,5 хувийн ургалттай байгаа аж.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button