Нийгмийн

Хадланд яваад сураггүй болсон иргэнийг 56 хоног хайж байна

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат иргэн Ө /33 настай, эрэгтэй/ өнгөрөгч наймдугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагийн орчим хадлан хадаж байгаад гэр рүүгээ мотоциклтой яваад сураггүй болсон эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч одоог хүртэл үр дүнд хүрээгүй байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 10.10-ны өдрийн 08:30 цагаас эхлэн “Алаг толгой” гэдэг газраас зүүн зүгт “Хөх хөтлийн хавцал” гэдэг газар хүртэл 12 км-т Ховд голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Өчигдөр/2020.10.12/ өдрийн 09:00 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүллээ.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-12 11:56

өнгөрсөн хойно л олох байх даа.

Холбоотой мэдээ

Back to top button