Нийгмийн

Самарт явсан зургаан иргэний нэг сураггүй алга болжээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Зэрлэгийн нуруу” гэдэг газар зургаан иргэн самар түүж яваад нэг нь сураггүй болжээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн иргэн 52 настай О өнгөрөгч аравдугаар сарын 9-ний өдөр сураггүй алга болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд аравдугаар сарын 12 өдрийн 07:30 цагт сураггүй болсон газраас зүүн зүгт 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад  иргэн О нь мөн өдрийн 15:00 цагт Хилийн 0243 дугаар ангийн 7 дугаар заставт эсэн мэнд очсон тухай мэдээллийг Хүдэр сумын Байгаль орчны байцаагч аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-14 16:38

Ter chigeeree yavahgui

Холбоотой мэдээ

Back to top button