Нийгмийн

Нийслэлд 39,9 тн түүхий нүүрс оруулахаар завдсаныг илрүүлжээ

Аравдугаар сарын 05-12-ны өдрүүдэд дөрвөн удаагийн үйлдлээр 39.9 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэн Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүллээ.

Хонхор, Эмээлт товчоогоор түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан бөгөөд хураасан түүхий нүүрсийг Амгалан дулааны станцид хүлээлгэн өгч, зөрчил гаргасан 4 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна.

Нийслэлийн авто тээврийн найман товчоонд НМХГ-ын эргүүл хяналтын ажилтнууд 24 цагийн туршид хөдөө орон нутгаас түүхий нүүрс нийслэл рүү оруулахгүй байх чиг үүрэгтэйгээр хяналт шалгалт хийж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button