НИЙГЭМ

ТЕГ: “Хар” машиныг хакердаж болно гэх аудио бичлэг бол залилан

Өнөөдөр /2020.10.13/ ТЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Үүгээр ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү,

“Өнгөрсөн өдрүүдэд тагнуулын байгууллагатай холбоотой хэд хэдэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарсан. Эдгээрт хариу мэдээлэл өгье. Нэгдүгээрт, ТЕГ-ын 11  ажилтныг халлаа гэх зүйл мэдээлэгдсэн. Энэ бол ор үндэсгүй мэдээлэл гэдгийг мэдэгдэж байна.

Мөн өчигдөр санал тоолох машиныг хакердаж болно гэх агуулга бүхий аудио бичлэг цахим орчинд тарсан. Санал тоолох машинд гаднаас нөлөөлөх ямар ч боломжгүй гэдгийг өнөөдөр СЕХ-ноос мэдээлсэн байгаа. Аудио бичлэгийг шалгахад залилангийн шинжтэй нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл бичлэгт гарч буй хүмүүс нь өөрсдөө санал тоолох машинд хөндлөнгөөс нөлөөлж болдоггүй гэдгийг мэдэж байсан. Ийм байдлаар ямар нэг улс төрийн нам эвсэл, нэр дэвшигч итгэж, хууртан мөнгө өгсөн нөхцөл бол тогтоогдоогүй” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-13 20:39

Энд итгэх хүн үгүй.

Холбоотой мэдээ

Back to top button