УЛС ТӨР

СЕХ: Санал тоолох төхөөрөмжийг хакердах БОЛОМЖГҮЙ, хакердлаа ч дүнд НӨЛӨӨЛӨХГҮЙ

Сонгуулийн Ерөнхий хороо, УБЕГ, ЦЕГ-аас хамтран орон нутгийн сонгууль маргааш болохтой холбогдуулан мэдээлэл хийлээ.

-САНАЛ ХУРААЛТЫН 50 ХУВЬД НЬ ГАР ТООЛЛОГО ХИЙНЭ-

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Сонгууль маргааш явагдахад бэлэн боллоо. Санал хураалт өглөөний 07.00 цагаас оройны 20.00 хүртэл явагдана. Нийт 2148 хэсгийн хороонд санал тоолох төхөөрөмжийг хүргүүлсэн. Мөн ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисуудыг хүргэсэн. Санал хураалтын явц, ирцтэй холбоотой мэдээллийг СЕХ, УБЕГ хамтран 12.00, 15.00, 19.00 цагуудад өгнө. 8100 гаруй мандат дээр 17000 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Санал хураалт дууссаны дараа хуулийн дагуу 50 хүртэл хувьд гар тооллого хийнэ. Бид 50 хувьд хийхээр чиглэл, зөвлөмж хүргүүлсэн. Дүнгийн мэдээллийг дэлгэцээр шууд харуулах боломжгүй. Техникийн боломж бололцоо муутай холбоотой. Өнөөдөр саналын битүүмжилсэн хайрцгаар санал хураалт авч эхэлсэн. 20:00 цаг хүртэл санал авна. Саналын хуудсыг бөглөх болон бусад мэдээллүүдийг хэвлэлүүдээр тогтмол мэдээлж байгаа. Иргэд, сонгогчдодоо хандаж уриалга гаргаж байна. Та бүхэн маргаашийнхаа сонгуульд идэвхтэй оролцоорой гэлээ.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Өчигдөр ардчилсан намынхан хар машиныг хакердах гэж байгаа тухай гомдол мэдээлэл хийсэн?

-Хар машин биш албан ёсны хэллэг нь санал тоолох төхөөрөмж юм. Техникийн хувьд хакердах ямар ч боломжгүй. Дээрээс нь хакердах шаардлага байхгүй. Хакердаад ч сонгуулийн дүнд нөлөөлөх боломжгүй.

-Хугацаат цэргийн албан хаагчдаас санал авах уу. Энэ тухай маргаан гардаг?

-Өмнө нь хугацаат цэргийн албан хаагчдаас санал авч байна гэдэг гомдол гардаг байсан. Тиймээс энэ удаад хугацаат цэргийн алба хаагчдаас санал авахгүй байхаар шийдвэрлэсэн.

-н.ДЭЛГЭРСАЙХАН: САНАЛ ӨГӨХ БОЛОМЖТОЙ 2.1 САЯ СОНГОГЧ БҮРТГЭГДСЭН-

УБЕГ-ын дарга н.Дэлгэрсайхан “Сонгууль бүхэн дээр манай байгууллага 70-90 гаруй ажилбар хийж ажилладаг. Таван бүлэг ажлыг хийж гүйцэтгэдэг. Сонгогчдын нэрийн жагсаалтын эхний хувилбарыг гаргахаас эхэлдэг. Аравдугаар сарын 14-ний байдлаар 2148 хэсгүүдэд бүх сонгогчдын нэрсийн жагсаалтыг хүргүүлсэн. Нийслэлийн хэмжээнд 1.1 сая сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн.  Нийт 2,1 сая сонгогч бүртгэгдсэн байна.

-Ч.ЧИНБАТ СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙГООР 207 ГОМДОЛ ИРСЭН-

ЦЕГ-ын Нийгмийн хэв журам, ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат “Сонгуультай холбоотой анхны гомдол мэдээлэл есдүгээр сарын 21-нд бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар 207 гомдол ирээд байна. Гомдол мэдээллийг ангилж үзвэл улс төрийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 16, хуурамч бичиг баримт үйлдэх 2, нэр төрд халдах 62, хуульд зааснаас өөр хэлбэрээр сурталчилгаа явуулах 81, бараа эд зүйл хөнгөлөлттэй үнээр зарсан, дайллага хийх, ажилд оруулах, амлалт өгсөн гэх гомдол 23, чансаа тогтоох санал асуулгатай холбоотой 23, сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаагүй зүйлийг сурталчилгаандаа ашигласан гэх 7, бусад 9 гомдол ирсэн. Зөрчлийн 191 гомдлоос таван мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэсэн

Мөн мэдээллийн үеэр орон нутгийн сонгуулийн нийт зардал 16.5 тэрбум төгрөгт багтах бөгөөд цар тахалтай холбоотойгоор халдваргүйжилт, ариутгалтай холбоотой 483 сая төгрөгийн зардал гаргах шийдвэр гарсан гэдгийг дуулгалаа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. наад Хар машинаас Гадны Улс орнууд ####ь хэдийн татг####зчихсан шүү дээ, Хүний гар Оюун ухаанаар бүтсэн техникийг өөрчилж болохгүй гэж Хэн хэлсэн юм , Хакердсан ч Дүнд нөлөөлөхгүй гэдэгт Хэн ч Итгэхгүй шүү дээ, Б####ай юм ярьж байх юм

  2. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч агсны хэлснээр сонгулийн дүн урьдчилаад гарчихсан юм бол хакердаад ч хэрэггүй шүү дээ. Энэ асуудлыг ТЕГ ш####гах л байхдаа. Улсын Ерөнхийлөгч байсан хүн худлаа хэлэхгүй байхаа.

  3. хакердаад ч дүнд нөлөөлөхгүй гэж байгаа юм бол сонгуулийн дүн урьдчилаад гарчигсан юм биш үү сан#### өгөх шаардлагаггүй юм байна

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button